Ургац хураалт энэ долоо хоногт дуусна
Манай орны нийт нутгаар цаг агаар сэрүүссэнээс урагц хураалт хэд хоног саатаж байгааг салбарын яамнаас мэдээлсэн.
Өнөөдрийн байдлаар ургац хураах ажил 83 хувьтай байгаа аж. Энэ жил 419 мянган тонн буудай хураахаас 400 орчим тонныг, 174 мянган тонн төмс, 90 мянган тонн хүнсний ногооны 95 хувийг хураагаад байна.
“Ургац хураалт энэ долоо хоногт дуусна. Цаашид ургацыг хадгалах, борлуулах чиглэлд тодорхой ажлуудыг хийнэ” гэж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Есөн-Эрдэнэ хэллээ.
Энэ жил салбарын яамнаас ногоочдын ургацын борлуулалтад ихээхэн анхаарч байгаа аж. Тухайлбал, яамнаас зохион байгуулсан “Намрын ногоон өдрүүд” үзэсгэлэн худалдаагаар ногоочид нэг тэрбум төгрөгийн хүнсний ногоо заржээ.
Э.Солонго
URL: