Цагдаа нар агаарын эргүүл хийж эхэллээ
Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн II хэлтэс нутаг дэвсгэртээ агаарын эргүүл хийж эхэллээ. Биетийг дагаж нисдэг, саадыг тойрох чадвартай DJI Phantom 4 маркийн 12 мегапикселиер зураг авах болон 4к чанартай бичлэг хийдэг ухаалаг нисдэг камерыг ашиглаж, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, ирүүлэх боломжтой болжээ. Мөн Сонгинохайрхан дүүргийн ИТХ-аас цагдаагийн II хэлтсийн төв байрыг 27 камер, 35 дохиолол бүхий камерын хяналтын системээр бүрэн тоноглох хөрөнгө санхүүгийн асуудлыг шийдвэрлэсэн байна.
Тус хэлтсээс гэмт хэрэг илрүүлэх, урьдчилан сэргийлэх ажилд ашиглагдах, орчин үеийн шаардлага хангасан цахим сан байгуулжээ. Тус санд гэмт хэрэг үйлдэж болзошгүй этгээдүүд, обьектуудын шаардлагатай мэдээллүүдийг багтаасан бөгөөд одоогийн байдлаар субьектийн 1025, обьектийн 531 мэдээлэл газрын зураг дээр байршуулжээ. Энэ нь цагдаагийн байгууллагын хэмжээнд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийсэн жишиг ажил юм байна.
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
сайн бна АНУд нэг дрон 1600 доллар байдаг манай нохдууд хэдээр шахаа бол