“Нэрэлхүү” Монгол занг ашиглаж, үйлчлүүлэгчээ шулахаа больчихвол яасан юм бэ

3174

Эдийн засаг хямралтай, санхүүгийн хувьд хүндрэлтэй байгаа ч олон мянган иргэдийн ажиллуулж, цалинжуулж, мөн улсдаа татвар төлж байгаа томоохон аж ахуйн нэгжүүдээ дэмжмээр. Гэвч “цагаан сэтгэл рүү хар ус цацав” гэдэг шиг хэрэглэгч, үйлчлүүлэгчдээ үргэлжил, хуурч, “доромжилж”, басамжилж, шулж байх нь харамсалтай.

Яг ийм үйлдэл томоохон сүлжээ дэлгүүрүүдэд ихээр ажиглагдана. Тэд хүнсний худалдаанд монополь тогтоочихсон учраас хэрэглэгчдээ яасан бидний дур гэж андуурдаг бололтой юм. Жишээ нь өнгөрөгч амралтын өдөр иргэн С “Номин оолмарт” үйлчлүүлж. Ингээд дэлгүүрээс гарсныхаа дараа тооцоогоо нэг л шалгаж үзмээр санагдаж л дээ. Тэгсэн 5000 орчим төгрөгийн үнэтэй бүтээгдэхүүнийг 79000 төгрөгөөр бодож, илүү төлбөр авчихсан байж таарч. Иргэн С тэр дор нь хандаж, хохирлоо барагдуулжээ.

Гэвч хэчнээн иргэн С шиг байж чадалгүй, ийм төрлийн “алдаа гэх үү, боловсон хулгай гэх үү” зүйлтэй учирч, анзааралгүй өнгөрөөсөн бол.

5000, 79000 хооронд ялгаа бий. Тиймээс ч хүн анзаарч, асуудал үүсгэж, хохирлоо барагдуулж болно. Гэвч 10 болон 1 төгрөгөөр хэмжигдэх хохирлыг тэр бүр анзаараад байхгүй биз. Хэрвээ та дээрх тооцооны хуудсыг анзаарсан бол ихэнх бараа бүтээгдэхүүн нь задгайгаар буюу 99-өөр төгссөн байх нь тэр. Гэвч тооцоо хийх явцад бидэнд яагаад 1 төгрөгийн хариулт өгдөггүй вэ. Нэг хүн нэг төгрөгийг тоохгүй, анзаарахгүй өнгөрч болох ч “Номин”-гоор, бусад сүлжээ дэлгүүрүүдээр өдөрт хэчнээн хүн орж гардаг бол. Тэр бүгдэд нэг төгрөгийн хариултыг өгөхгүйгээр явуулж байгаа бол энэ өөрөө маш том “луйвар” шинжтэй үйл ажиллагаа явагдаж байна гэж тайлбарлахаас аргагүйд хүрэх нь.

Өчигдөр миний бие номингоос 1799 төгрөгийн үнэтэй MCS-ийн “Бидний ундаа” авлаа. Бэлэн мөнгө байгаагүй учраас карт уншуулав. Гэтэл 1800-г уншуулчих нь тэр. “Яагаад нэг төгрөг илүү авчихсан” тухай асууж тодруулахыг хүссэн ч маш олон хүн ард хөмсөг зангидан зогсож байсан учраас асуудлыг дэвэргэлгүй өнгөрүүллээ.

 

Гэхдээ нэг төгрөгийг нэгээр нь бус нэлээд хэдэн мянгаар нь цуглуулж иргэдийг шулж байгаа “эрүүгийн” шинжтэй энэ үйлдлийг яавч зүгээр өнгөрүүлж болмооргүй байна. Хариулт өгч чаддаггүй юм бол та бүхэнд итгэж үйлчлүүлдэг олон мянган үйлчлүүлэгчээ бодож, задгай үнэлгээгээ тэгшилмээр байна. Монголчууд гэж “нэрэлхүү” зантай улсууд. Нэг төгрөг гэхээр нэхэж зогсохгүй хаяад  гарах нь элбэг. Гэвч энэ бүгдийн цаана хэсэг бүлэг нь “чимээгүйхэн” хөрөнгөжих нь даанч тусгүй.

 

Амар


URL:

Нэр: Anonymous Огноо: 26 April 2016

Номингийн Баярсайхан гэдэг Лаларын засаа тун удахгүй идээ бээрээр дүүрнэ на!!!

Сэтгэгдэл бичих