Х.Баттулгын компанид хийсэн шалгалтаар 50 тэрбумын “но” илэрсэн

14612980705719a39694842

УИХ-ын гишүүн Х.Баттулгын хувь эзэмшдэг “Баялгийн хувь”, “Түмэн хишигтэн” ХХК-иудад санхүүгийн шалгалтын прокурорын зөвшөөрөлтэй санхүүгийн нэгжлэг оруулсан цагдаагийн байгууллагаас өнөөдөр сэтгүүлчдэд хэвлэлийн бага хурал хийлээ.

Хуралд Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн мөрдөн байцаагч цагдаагийн хошууч Б.Оргил, Тусгай ажиллагааны газрын дарга, цагдаагийн хурандаа Б.Алтанбагана, ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү нар мэдээлэл өглөө. Сүүлийн үед олон нийтийг талцуулсан бодит биш мэдээлэл нийгэмд цацагдаад багагүй хугацаа өнгөрчээ.

Тухайлбал улс төрийн зорилготой УИХ-ын гишүүн Х.Баттулгын туслахуудыг ээлж дараалан баривчилж шалгаж эхэллээ. Мөн түүнчлэн энэ сарын 11-нд УИХ-ын гишүүнийг тусгайгынхан хүч хэрэглэж баривчлах гэж байна гэсэн сенсаацийг нийгэмд тараасан юм.

Б.Баатархүү: Худал ташаа мэдээлэл тараасан хүмүүсийг шалгаж эхэлсэн

 “ ЦЕГ-аас сүүлийн үед олон талаасаа яригдаад байгаа тодорхой гэмт хэргүүдийн талаар мэдээлэл өгнө. Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс шалгаж байгаа эрүүгийн хэргийн талаар буруу ташаа мэдээлэл тараасан. Мөн “Баялгийн хувь”, “Түмэн хишигтэн” компанид санхүүгийн нэгжлэг хийх үеэр тусгай ажиллагааг оролцуулсан зэрэг асуудлуудаар албаны бид нар тоймтой тодорхой мэдээлэлийг өгөх гэж байна. Хэргийн талаар дэлгэрүүлж ярих боломжгүй, прокурорын зөвшөөрлийн хэмжээнд нийтэд мэдээлж байгаа гэдгийг ойлгоорой. Дөрөвдүгээр сарын 11-нд Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Баянгол” зочид буудлын байранд түрээслэн үйл ажиллагаа явуулдаг “Баялгийн хувь”, “Түмэн хишигтэн” компаниудын байранд прокурорын зөвшөөрөлтэй нэгжлэг хийх ажиллагаа зохион байгуулсан. Үүнтэй холбогдуулж, олон нийтийн дунд ташаа мэдээлэл ихээр гарсан. Мөрдөн байцаагч нар тухайн компанийн удирдлагуудад прокурорын зөвшөөрлийг танилцуулж, мөрдөн байцаалтын явцад саад учруулахгүй байх талаар тухайн компанийн албан тушаалтнуудад мэдэгдсэн. Гэвч харамсалтай нь нэгжлэг хийх нөхцлөөр хангаж өгөөгүй. Өөрөөр хэлбэл, мөрдөн байцаалтын ажиллагаанд саад учруулсан. Энэ нь бичлэг болоод бусад зүйлүүдээр нотлогдож байгаа. Тухайн үед мөрдөн байцаалтын ажиллагааг хэвийн саадгүй явуулах үүднээс нэгжлэгийн үйл ажиллагаа явуулж байгаа алба хаагчдын аюулгүй байдлыг хангах ,тухайн орчинд мөрдөн байцаалт явуулах нөхцлийг бүрдүүлэх зорилгоор тусгай ажиллагааны газрын 7 алба хаагч, хэв журам хамгаалах албаны 3 алба хаагчийг хамгаалалтад ажиллуулсан. Эхлээд цагдаагийн ажилтнууд тухайн байранд нэвтрэн орж, нэгжлэгийг саадгүй явуулах зорилгоор дээрх алба хаагчдыг оролцуулсан байгаа юм. Гэтэл энэ тусгай ажиллагааны талаар ташаа мэдээлэл цацсан. Үйл ажиллагааны дүрэм, журам гэж байгаа. Тусгай ажиллагааны алба хаагчид дүрэм зөрчөөгүй, эрхзүйн орчных нь хүрээнд нэгжлэгийн үйл ажиллагааг саадгүй явуулах нөхцлийг хангах үүднээс ороцлуулсан юм шүү. Гэтэл тухайн хүмүүс бусдыг зохион байгууллалтайгаар дуудах, гадаа нь “УИХ-ын гишүүнийг баривчлах гэж байна. 500 цагдаа дуудсан” гэх мэт худал ташаа мэдээлэл түгээж, бусдыг үймээн самуунд уруу татах, мөрдөн байцаалтын ажиллагаанд хөндлөнгөөс санаатай саад хийх ажиллагаануудыг зохион байгуулсан. Нэр бүхий, хуурамч мэдээ мэдээлэл тараасан хүмүүсийг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу шалгах ажлыг эхлүүлж байгаа. Цагдаагийн байгууллагын мөрдөн байцаалтын явцад хөндлөнгөөс хэн ч саад хийх эрх мэдэл байхгүй. Хяналт тавих эрх нь зөвхөн прокурорт байгаа. Тийм учраас ойлгох хэрэгтэй. Бас тухайн үед хоёр хүнийг баривчилсан гэх ташаа мэдээллийг цацсан. Тэр хүмүүсээ гэрчийн мэдүүлэг байцаалт авсан. Санхүүгийн нэгжлэг зайлшгүй хийх шаардлагатай байсан тул прокуророос зөвшөөрөл аваад тус газарт очсон. Нэгжлэг хийх тусгай зөвшөөрлийг танилцуулахад саад учруулсан. Тийм учраас Тусгай ажиллагааны алба хаагчдыг оролцуулснаараа нэгжлэгийн үйл ажиллагааг амжилттай зохион байгуулж холбогдох бичиг баримтыг хураан авсан. Тусгай ажиллагааны газар ямар үйл ажиллагаа явуулдаг, энэ үйл ажиллагаанд яагаад оролцсон талаар Б.Алтанбагана дарга ярина” гэв.

Б.Оргил: Хуурамч бичиг баримт үйлдэн 20 гаруй сая ам.долларын хохирол учруулсан

“Гашуунсухайт-Ухаахудаг чиглэлийн 267 км төмөр зам барих хэрэгт Улсын ерөнхий прокурорын тушаалаар АТГ, ЦЕГ-ын хамтарсан ажлын хэсэг гарч ажиллаж байгаа. Гашуунсухайт-Ухаахудаг чиглэлийн 267 км замыг “Монголын Төмөр Зам” ТӨХК-д концессийн гэрээгээр барих эрхийг олгосон байдаг. Энэ ажлыг хэрэгжүүлэхэд Зам тээврийн яам, Монголын төмөр зам ТӨХК-ийн албан тушаалтнууд Монгол Улсын холбогдох хуулийг зөрчин Ерөнхий гүйцэтгэгчээр БНСУ-ын хөрөнгө оруулалттай “SCTECM” компанид энэ эрхийг хууль бусаар олгосон байсан. “SCTECM” компани уг төслийн ерөнхий гүйцэтгэгчээр ажиллахдаа туслан гүйцэтгэгчээр Монгол Улсын нэр бүхий ААН-үүд болон Монгол Улсад гэрээгээр халхавчилж, хуурамч бичиг баримт үйлдэн залилан мэхэлж 20 гаруй сая ам.долларын хохирол учруулсан энэ хэрэг шалгагдаад явж байгаа. Мөрдөн байцаалтын ажиллагаа шалгагдаад явж байна.

Үүнээс гадна Монгол Улсын Засгийн газраас 2013 оны 3-р сард 76 дугаар тогтоолоор Сайншандын аж үйлдвэрийн цогцолборын бүтээн байгуулалтын эхлүүлэхэд шаардагдах 14,1 тэрбум төгрөгийг шийдэж өгсөн байдаг. Энэ мөнгийг тухайн үеийн Үйлдвэр хөдөө аж ахуйн эрх бүхий албан тушаалтнууд хууль бусаар зарцуулсан, мөн онц их хэмжээний хохирол учруулсан хуурамч гүйцэтгэл гаргаж залилан мэхэлж авсан гэх хэрэг манай хэлтэс дээр шалгагдаж байгаа. Дээр дурдсан хэргүүдийн санхүүжилтийг шалгах явцад зарим нэг аж ахуйн нэгж, төрийн өндөр албан тушаалтнуудын туслахаар ажиллаж байсан иргэдийг зайлшгүй шалгах шаардлагатай болсон. Үүний дагуу шалгалтын ажиллагаа явуулсан. Эдгээр компаниудын захирал, нягтлан бодогч нар бусад хүмүүсийн нэрээр эх үүсвэр тодорхойгүй 10 гаруй тэрбум төгрөгийн гүйлгээ хийгдсэн нь тогтоогдсон. Дээр дурдсан төслүүдэд УИХ-ын туслахаар ажиллаж байсан иргэд хууль бус шийдвэр гаргахад нөлөөлсөн. Цаашид “Баялагийн хувь”, “Түмэн хишигтэн” ХХК-д УИХ-ын гишүүн хувьцаа эзэмшдэг нь тогтоогдоогүй. Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр ташаа мэдээлэл гарч байгаа. Тиймээс мөрдөн байцаалтын ажилд саад учируулахгүй байхыг та бүхнээс хүсч байна” гэв.

Б.Алтанбагана: Цагдаагийн байгууллага болон бусад албадад дэмжлэг үзүүлэхээр үүрэг гүйцэтгэсэн

“Энэ үйл ажиллагаатай холбогдуулан Тусгай ажиллагааны газрын чиг үүргийн хувьд дотоод дүрмийнхээ дагуу хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, гүйцэтгэх ажлын үйл ажиллагаанд бусад албадад дэмжлэг үзүүлэх зорилгоор хуулийн дагуу оролцсон. Цагдаагийн байгууллага болон бусад албадад дэмжлэг үзүүлэх гэдэг үүднээсээ үүрэг гүйцэтгэсэн. Тухайн үед авагдсан мэдээллээр манай газраас дэмжлэг хүсэх зайлшгүй нөхцөл байдал үүссэн. Ямар учраас тэнд үүрэг гүйцэтгэсэн бэ гэхээр тэнд ажиллаж байгаа хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч нарынхаа аюулгүй байдлыг хангах, мөн тэнд ямарваа нэгэн зөрчилд орох энгийн иргэдийн аюулгүй байдлыг хангах чиг үүрэгтэйгээр оролцсон. Дэмжлэг үзүүлэх үйл ажиллагаа амжилттай болсон. Зарим хүмүүсийн хэлснээр өдөөн хатгах, турхирах, албаны нэр хүндэд халдах, ямар нэгэн мэргэн буудагч ажиллуулсан, бөөнөөрөө очиж хүч түрэмгийлсэн зэрэг үйл ажиллагаа болоогүй. Харин ч тусгайнынхны болон цагдаагийн байгууллагын нэр хүндийг унагах гэсэн оролдлогог явагдсан. Өдөөн хатгалагын шинжтэй зүйлд оролцоогүй.

Зөвхөн тусгай ажиллагааны газрын дүрэмд заагдсан 4-ийн 3.1.1-т заагдсан Цагдаагийн байгууллагын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах гүйцэтгэх ажлын чиглэлийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх гэх дүрмийнхээ хүрээнд ажилласан. Манай байгууллага 1999 онд үүсгэн байгууллагдснаас хойш иймэрхүү ажиллагаанд их олон оролцсон. Бид хуулиар үүрэг гүйцэтгэдэг. Жирийн цагдаагийн алба хаагчид ороод таслан зогсоох боломжгүй хэрэгт ЦЕГ-ын даргын тушаалын дагуу очиж албан ёсны үүргийг гүйцэтгэдэг. Манайх очсон газар болгондоо зэвсэг хэрэглэдэг, хүчний үйл ажиллагаа явуулдаг гэж ойлгож болохгүй. Дүрэмд заасан үндсэн чиг үүргийнхээ дагуу л урьдчилан сэргийлж ажилладаг. Нөхцөл байдалд хяналт тогтоох, учирч болох ” гэлээ.

Хэвлэлийн хуралд УИХ-ын гишүүн Х.Баттулгын хэвлэлийн төлөөлөгч Ж.Цэсэн ирсэн байв. Тэрбээр цагдаагаас худал мэдээлэл өгч байна гэдгийг хэлсэн юм. Тодруулбал, “Баянгол оффист нэгжлэг хийхэд би байсан. Баянгол оффист ажилладаг хүмүүсийн хувьд ямар нэгэн эсэргүүцэл үзүүлээгүй. Оффисийн хаалга үргэлж дэлгээтэй байсан. Гэнэт гадаа цагдаагийн том машин зогсоол, баахан хар хувцастай, багтай, буутай хүмүүс ар араасаа жагсаалаар гүйгээд орж ирсэн. Прокурорын зөвшөөрөл танилцуулаад эсэргүүцсэн учраас Тусгайг дуудсан гэж сая мэдээллээ. Гэтэл тэд нар өөрсдөө зөвшөөрлөө танилцуулахдаа л Тусгайгынхныг дагуулаад ирсэн. Тухайн үед Х.Баттулга гишүүн байгаагүй. Хэн ч эсэргүүцээгүй. Шалгуулах хэрэгтэй гэж иргэний үүргийнхээ дагуу “Баялагийн хувь”, “Түмэн Хишигтэн” ХХК-ын захирал эмэгтэйчүүд хэрэгтэй гэсэн бичиг баримтыг гаргаж өгсөн. Өнөөдөр ЦЕГ-аас бодитой бус мэдээлэл хийлээ” гэв.

О.Сайхан


URL:

Нэр: zochin Огноо: 22 April 2016

Төмөр замийн гурван угсармалийн гомо мөнхжаргал чи нархан хотхоноос зайлаачээ ичдэггүй гомо. Бүдүүн намхан тэнэг гомо ичихгүй жоохон банди нар сонирхдог чи баярааг одоо сонирхохоо болио

Сэтгэгдэл бичих