Оюутолгойн баяжмалын экспорт хоёр сая тонн хүрчээ
“Оюутолгой” компани өнгөрсөн улиралд баяжуулах үйлдвэрт боловсруулсан хүдрийн хэмжээ өмнөх улирлаас 3.1 хувиар өсөж улирлын дүнгээр өдөрт дунджаар 106 орчим мянган тонн болжээ. Улмаар боловсруулсан хүдрийн хэмжээ, хүдэр дэх зэсийн агуулга нэмэгдсэнтэй уялдан баяжмалын үйлдвэрлэл өссөн байна. Баяжмал дахь зэсийн хэмжээ өмнөх улирлаас 0.5 хувь нэмэгдэж, улирлын дээд төвшинд хүрчээ. Харин баяжмал дахь алтны үйлдвэрлэл өмнөх улирлаас 30 орчим хувиар буурсан. Энэ нь хүдэр дэх алтны агуулга болон ил уурхайн хоёрдугаар үе шатны олборлолт дуусах дөхөж буйтай холбоотой аж.
Гэвч Оюутолгойн 66 хувийг эзэмшигч “Туркойз хипл” компани энэ онд тус ордоос 175-195 тонн баяжмал дахь зэс үйлдвэрлэх төлөвөө хэвээр хадгалж байна. “Туркойз Хилл” компани энэ онд 210-260 мянган унц баяжмал дахь алт үйлдвэрлэх төлөвөө 255-285 мянган унц алт болгон нэмэгдүүлсэн байна.
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Эд эртхэн даруйхан ухаад алга болохоор шийдлээ! Ирээдүйд монголд юу ч болж мэднэ гэж болгоомжилж буй нь тодорхой. Харин энэ гэрээ хийсэн С Баяр болон түүний дагуул 3-н “хятад” этгээдийг барьж шийтгэх хэрэгтэй! С БАярцогт , Ло Гансүх (шоронд байгаа), Д Зоригт (Золигту) энэ 3-н хар хятадын зулбасгууд.