Д.Дорлигжав сайдын 4 сая долларын хэрэг 16 сая болж сөхөгдөв үү?
Өчигдөр болсон үйл явдлыг хэдэн зуун сая долларын хэрэгт шалгагдаж буй Х.Баттулга болон түүний фракцийнхны хүсэл ЦЕГ даргыг ажлаас чөлөөлөх албан бичиг болон хувираад байна гэж хүмүүс харж, хардаж байгаа. Гэвч салбарын сайд ЦЕГ-ын даргыг ажлаас чөлөөлөх албан бичиг явуулсан нь зөвхөн Женког хамгаалах гэсэн биш, түүний өөрийнхөө холбогдсон байж магадгүй хэргийг хаацайлахын төлөө хийж байгаа зүйл гэж эх сурвалжууд мэдээллээ. Та бүхэн санаж байгаа бол 2014 оны 12 сарын 3-ны өдөр Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин их хэмжээний авилга, хээл хахуультай холбоотой байж болзошгүй ноцтой гэмээр баримтыг дэлгэсэн. Түүний дэлгэсэн 4 сая долларын баримтын цаана 16 сая долларын авлига, хээл хахуулийн хэрэг нуугдаж байж болзошгүй болоод байгаа аж. Уг хэрэгт хэд хэдэн газрууд, хувь хүмүүсийн нэр ч холбогдоод авсан. Тухайлбал, “Алтан Дорнод Монгол” ХХК, “Голомт” банк, “NRI CCV” болон нэр бүхий хэд хэдэн компаниуд мөн Хууль зүйн сайд Д.Дорлигжав, “Алтан Дорнод Монгол” ХХК-ийн захирал Т.Ганболд нарын нэр ч уг хэрэгт холбогдсон. Тухайн үед “Алтан Дорнод Монгол” ХХК болон “Голомт” банкны зүгээс албан ёсны байр сууриа илэрхийлж өөрсдийгөө ямар ч холбоогүйг мэдэгдэж, цаашид хуулийн байгууллагаар уг асуудлыг шалгуулахад бэлэн гэдгээ яаран сандран зарласан. Харин хэн нь ч шалгуулах хүсэлт гаргаагүй. Харин “Алтан Дорнод Монгол” ХХК болон “NRI CCV” компанийн захирал Т.Ганболд одоо хүртэл байр сууриа илэрхийлээгүй ч, улстөрчдөд дарамтлуулсаар залхсан бололтой өөрөө улстөрч болох гээд Хөдөлмөрийн Үндэсний Намд элсэж, дарга нь болно болохгүй гээд бужигнуулж яваа.
Харин сайд Д.Дорлигжав энэ хэрэгт ямар учраас холбогдсоныхоо дараахан “Би энэ асуудлыг нухацтай шалгуулна. Ингэж хүний нэр төрд халдаж болохгүй. Намайг сайд дээр яригдаад УИХ-ын дарга санал тавиад эхлэхэд л Х.Тэмүүжин хүн явуулж энэ суудалд сууж болохгүй гэж шаардаж шахсан. Танидаг найз нөхөд, хамаатан садан, гэр бүлийнхэн гээд олон ч хүнээр намайг ятгуулсан. Ятгаад дийлэхгүй болохоороо миний нэр хүндэд халдаж гүтгэлэг явуулсан. Би ийм зүйл огт байхгүй гэдгийг албан ёсоор хэлмээр байна. Үүнийг хуулийн байгууллагаар нэлээд суурьтай шалгуулна. Энэ зүйл арай хэтэрлээ, хатуудлаа” гэсэн юм.
Тэгвэл Хууль зүйн сайд Х.Тэмүүжин дараахан нь “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагадаа “Би уг нь хэн нэгнийг, тэр дундаа Д.Дорлигжавын нэрийг огт дурдаагүй. Өөрөө л “Юун гуя, юун мах” гэдэг шиг юм болсон шүү дээ. Өмнөөс нь сандраад олон ч хүн мэдэгдэл хийчих шиг болно лээ. АН-ын 2012 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрт авлига өгсөн хүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлнө гэдэг амлалт орсон. Авилга өгснөө хэлчих тэгвэл шийтгэхгүй л гэсэн үг. Үүнийг Эдийн засгийн ил тод байдпын тухай хуулийн төслийг дагаж орж ирсэн Өршөөлийн хуульд маш тодорхой заагаад өгчихсөн байсан. Гэтэл шинэ сайд Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн төслийг татаж аваад, дахин өргөн барьсан. Ингэхдээ Өршөөлийн хуулийн төслийг алга болгоод, оронд нь Татварын өршөөлийн хууль нэртэй хэдхэн заалт оруулж ирсэн. Тэнд нь нөгөө авилга өгснөө илчилвэл хариуцлагад татахгүй байх заалтыг хасаад хаячихсан. Тэгэхээр шинэ сайдад авлига өгснөө хэлсэн хүнийг өршөөх хүсэл алга аа л гэсэн үг. Эндээс танд ямар логик харагдаж байна даа” хэмээсэн байдаг.
До сайдын өргөдлийг Авлигатай тэмцэх газар шалгаж үзээд авилга, албан тушаалын гэмт хэргийн шинж чанартай үйлдэл байхгүй байна гэсэн дүгнэлт гаргасан гэж ганц нэг хэвлэл мэдээллээр тухайн үедээ бичигдсэн ч АТГ албан ёсоор дүгнэлтээ танилцуулаагүй. Бас Х.Тэмүүжингийн мэдээлэл гаргасан баримтын дагуу цагдаагийн байгууллага шалгах учиртай байсан ч, салбарын сайдаа шалгах зүрх хүрээгүй юу, шахалтанд орсон уу чимээгүй болсон. Гэтэл эх сурвалжийн мэдээлж байгаагаар, цагдаагийн байгууллага уг хэргийг шалгах ажлыг зогсоогоогүй бөгөөд шалгалтын ажлын явцад 4 сая доллар нь 16 сая доллар хүртэл өсөж, энэ нь сайдынх нь дургүйцлийг Женког шалгаж байгаагаас ч илүү ихээр хүргэж, улмаар ЦЕГ-ын даргыг зайлуулж, оронд нь өөрийн итгэлтэй хүнээ тавих шийдвэрт хүргэсэн гэдэг нь ч үнэн бололтой.
А.Баярмаа
dorgio.mn
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
ЭНЭ хунийг шалгаж МОНГОО олж ГАДААДЫН Ороо толох хэрэгтэй
УИХ- урвагчид , идэгчид ,хулгайчид . Энэ улс монголын ард олных биш болжээ ! Эд яахав хулгай хийснээ аваад С Баярын араас гараад гараад алга болчихно. Ард нь монголчууд дааж давшгүй өртэй бууриа сахиад л үлдэнэ . Бид монголчууд нэг талаараа азгүй арчаагүй тэнэг улсууд юм. Ардчилалыг залуу халуун насандаа дэмжиж сайн сайхан болно гэж мөрөөдөж явсан маань алдаа болж ! Цөөхөн хэдэн хүнийг хагартал баяжуулахын төлөө явсан байна . Монголчууд энэ бусармаг нийгмийг санаатай санаандгүй босгосон юм чинь буцаагаад нурааж яагаад болохгүй гэж . Шууд эрс өөрчилөлт буюу бослого тэмцэл л энэ бүгдийг үндэсээр нь өөрчилнө өөр юу ч өөрчилдөггүйг түүх гэрчилнэ.
Дорлигжав малын эмчийг сайн шалгавал их идсэн уусан завшсан хулгайлж дээрэмдсэн хэрэг илэрнэдээ.батлан ха мгаалах сайд эрдэнэтийн босс еронхийлончийн тамгын газрын дарга еронхий прокурор одоо хууль зуйн сайд байхдаа дандаа монготэй асуудалтай холбогдож байдаг торийн хулгайч даа.тэр охин туркд нас барсан эсвэл амийг нь хорлосон ч юм у сайн шалгавал их юм илэрнэдээ.тороос хол байлгах этгээдийн нэг дээ
НУТАГДАА НЭР ДЭВШЭЭД ЕР ГАРЧ ЧАДААГҮЙ ГЭДЭГ ИХ УЧИРТАЙ, ТАНЬЖ МЭДДЭГ ХҮМҮҮС НЬ БОЛОХГҮЙ ГЭЭД БАЙНАА НААД ХҮНИЙГ ЧИНЬ.
бизнесмээнуудийг татвар энэ тэрээр дарамтлаад юмыг нь булаадаг гэж унэн болов уу? бас эби хамтардаг гэх юм арайч угуй биздээээ
Do ih l aimaar hundee naana shudraga tsairalaad l tsaana ih ym hisen . ih hunees abilga absan gej yridag .