Х.Баттулгын багийнханы өшөөгөө авах ажиллагаа

3147УИХ-ын гишүүн Х.Баттулга өшөөгөө авахын тулд ЦЕГ-ын даргыг зайлуулах ажиллагааг эхлүүлэв. Учир нь ЦЕГ-ийн Эдийн тасгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс түүнийг шинэ төмөр замын төслөөс их хэмжээний мөнгө завшсан хэрэгт холбогдуулан шалгаж байгаа. Мөн түүний ойр, дотны хүмүүсийг дээрх төсөл болон Сайншандын аж, үйлдвэрийн паркийн төслөөс мөнгө завшсан хэмээн шалгаж буй. Өнөөдрийн байдлаар УИХ-ын гишүүн Х.Баттулгын туслах, зөвлөх мөн хамтран зүтгэгч гурван хүнийг цагдаагийн газраас цагдан хорьчихоод байна. Харин бага насны хүүхэдтэй гэх нэг эмэгтэйг батлан даалтгад гадуур байцааж байгаа юм. Хамгийн сүүлд л гэхэд Х.Баттулга гишүүний “Баялагийн хувь”, “Түмэн хишигтэн” компаниудыг шалгаж баримт, материал, компьютер тоног төхөөрөмжийг нь хураан авсан. Эдгээр байгууллагыг шалгахдаа давхар Х.Баттулга гишүүний ажлыг өрөөг нэгжсэн байдаг.

Х.Баттулга гишүүн сүүлийн дөрвөн сарын хугацаанд дөрвөн хүнээ баривчлуулсан уураа намдаа гаргаж “Шил дараалсан уг баривчлагаагаа зогсоохгүй бол дөрвөн сайдаа Засгийн газраас татна. Засгийн газартай чинь хариуцлага тооцно. АН-ыг муухай харагдуулаад байгаа бол намаасаа гарч бие дааж нэр дэвшье” гэх хатуухан үгийг Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт хандан бүлгийнхээ хурлын үеэр хэлсэн гэдэг. Үүнийгээ ч албан ёсоор баталгаажуулж өөрийн “шадар туслах” Л.Эрдэнэчимэгээр дамжуулан “Засгийн газрыг огцруулахаас өөр аргагүй боллоо. МоАХ дөрвөн сайдаа татах хэмжээнд хүрээд байна” гэх мэдэгдлийг олон нийтэд зарласан. Түүний хэлээд буй дөрвөн сайд нь Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, Хууль зүйн сайд Д.Дорлигжав, Зам тээврийн сайд М.Зоригт, ХХАА-н сайд Р.Бурмаа нар юм. Тэгэхээр эднийг эгүүлэн татаж Засгийн газрыг огцруулна гэсэн үг.

 

Ямартай ч Х.Баттулга маш ууртай байгаа бөгөөд намынхаа ҮЗХ-ны хуралд ч суугаагүй юм. Тэгвэл тэрбээр дараагийн алхмаа хийж ЦЕГ-ын дарга Р.Чингисийг албан тушаалаас нь чөлөөлөх бичгийг “өөрийн” сайд Д.Дорлигжаваар Ерөнхий сайдад хүргүүлж чадлаа. Д.Дорлигжав энэ талаар“Хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд Р.Чингисийг ЦЕГ-ын даргаас чөлөөлөх саналаа Ерөнхий сайдад хүргүүлсэн. Цагдаа бол хүчний байгууллага биш шүү дээ. Хэдийгээр гэмт хэрэг, зөрчлийн эсрэг тэмцдэг ч, цагдаа бол нэг талаасаа хүний эрх, эрх чөлөөг хуулийн хүрээнд хамгаалдаг хүний эрхийн байгууллага. Иргэдээ аливаа халдлага, үймээн бужигнаанаас хамгаалдаг болохоос, үймээн самуун өдөөх, өртөх урьтач нөхцөлийг бий болгодог бүтэц биш. Цагдаа бол илүү иргэний талдаа ажиллах ёстой байгууллага. Р.Чингисийг чөлөөлөх эсэхийг Ерөнхий сайд мэднэ” гэсэн тайлбарыг өгч байна.

 

Түүний ярианаас дүгнэвэл ЦЕГ-ын дарга Р.Чингис нь хүний эрхийг ноцтой зөрчиж алдлаа гаргаж. Д.Дорлигжав ил ийм тайлбар хийж буй ч цаанаа Х.Баттулгын эрхийг ноцтой зөрчлөө л гэж буруутгаж байгаа биз.

 

Энэ бол улс төрчид хуулийн байгууллагаар тоглож буйн тод жишээ. Нэг нөхөр хуулийн байгууллагаар шалгуулахгүй гэсэндээ Засгийн газрыг тараана гэж сүрдүүлдэг цаашилбал хуулийн байгууллагын удирдлагыг хүртэл огцруулах үйлдлийг салбарын сайдынх нь гараар хийлгүүлж чадаж байна.

 

Үнэхээр гэм буруугүй бол өөрийнхөө хүсэлтээр очоод шалгуулчихаж болдоггүй юм уу. Хууль дуудсан бол зангиагаа засаад, гутлаа өмсөөд очиж шалгуулах нь улс төрчөөс гарах л ёс зүй. Үнэхээр л хэрэг хийгээгүй бол зугатахын оронд хурдхан шалгуулж нэр төрөө цэвэрлэж авахыг олон нийт Х.Баттулгад зөвлөж байна. Гэтэл намайг шалгуулбал Засгийн газрыг чинь түйвээнэ хэмээн ярьж явах жишээтэй.

 

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Д.Дорлигжавын хүсэлтийг хүлээн авч Р.Чингисийг чөлөөлөх эсэх нь эргэлзээтэй ч Засгийн газраа барьцаалуулсан тэрбээр яаж ч магадгүй юм. Хэрвээ тэрбээрР.Чингисийг чөлөөлөхгүй бол Х.Баттулга Засгаас сайд нараа татна гэж төвчигнөх биз.

 

Т.Энхэлээ       http://www.24tsag.mn/content/133493.shtml


URL:

Нэр: Anonymous Огноо: 22 April 2016

ene odoo hen be.

Сэтгэгдэл бичих