“ДЦС-3″ ТӨХК-ийн зууханд засвар хийсэн гэв
ДЦС-3’ ТӨХК-д бага хэмжээний осол гарч, дзлбэрэлт болсон тухай хэвлэлээр мэдээлсэн. Тэгвэл энэ талаар “ДЦС-3” ТӨХК-ийн зүгээс өчигдөр албан ёсны тайлбар өглөө. Уг тайлбарт “2016 оны дөрөвдүгээр сарын 20-ны 00.15 цагт “ДЦС-3” ТӨХК-ийн IX зуухны хяналт удирдлагын системийн тэжээл гэмтсэний улмаас зуухны хэмжих хэрэгслүүдэд доголдол гарсан. Иймд үзлэг хийхээр зуухыг 00.30 цагт зогсоосон. 01.35 цагт хяналт удирдлагын системийн тэжээлийн блокийг шинээр сольж, хэмжих хэрэгслүүдийг ажилд оруулан, IX зуухыг галлаж, тээрмийн салхилуур “А”-г ажилд залгах үед зогсож байсан тээрмийн салхилуур “Б”-д огцом үлээлт явагдаж, тоноглолын тоосон системийн хамгаалах клапанууд нээгдсэн тул зуухны галлагааг зогсоосон. 04.20 цагт хамгаалах клапангуудыг хэвийн ажиллагаанд оруулсан” гэжээ. Зарим эх сурвалж “ДЦС-3” ТӨХК-д бага хэмжээний дэлбэрэлт болсон нь үнэн. Гэхдээ ноцтой зүйл болж, ажилчид бэртэж, гэмтээгүй” гэж байв.
URL: