Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан
2016 оны дөрөвдүгээр сарын 22-ны 09 цагаас 21 цаг хүртэл: Нутгийн зүүн хэсгээр солигдмол үүлтэй. Халх голын сав газраар бага зэргийн хур тунадас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи нутгийн зүүн хагаст баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 метр, говь талын нутгаар секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Улз, Халх голын сав газраар 4-9 хэм, Увс нуурын хотгор болон Алтайн өвөр говиор 18-23 хэм, Алтайн уулархаг нутаг, говийн нутгийн баруун хэсгээр хэсгээр 13-18 хэм, бусад нутгаар 7-12 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр шороон шуурга шуурна. 7-9 хэм дулаан байна.
Өглөө 06 цагт Улаанбаатарт: 4 хэм хүйтэн, харьцангуй чийг 43 хувь, агаарын даралт 868 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
2016 оны дөрөвдүгээр сарын 23-наас дөрөвдүгээр сарын 27-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
23-нд Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн саваар, 24-нд нутгийн хойд хэсгээр, 25-нд төв, говь, зүүн зүгийн нутгийн зарим газраар хур тунадас, нойтон цас орно. Салхи 23-25-нд зарим газраар секундэд 14-16 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. 24,25-нд сэрүүсч Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Улз, Халх голын сав газраар шөнөдөө 7-12 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 15-20 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 10-15 хэм дулаан байна. Бусад хугацаанд дулаан байна.
URL: