УИХ-ын чуулганыг М.Энхболд даргалж байна
Өнөөдрийн чуулганаар нийтдээ 25 хуулийн төслийг хэлэлцэнэ. Өнөөдрийн үдээс өмнөх чуулганыг МАН-ын дарга, УИХ-ын гишүүн М.Энхболд даргалж байна. Тэрбээр хэлэлцэх асуудлыг танилцуулаад, гишүүдээс санал авч, хэлэлцэх асуудлаа баталсан юм. Эхний асуудал болох Үндэсний аюулгүй байдлын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Өнөөдрийн чуулган намдуу, эерэг уур амьсгал дунд болж байгаа нь даргалж буй хүнээсээ хамаарч байна гэдэг “жиргээ” Төрийн ордон дотор явж байна.
С.НЭМЭХ
URL: