Сонгуулиас өмнө “хоригдох” Э.Цэрэн ордны гадаа хэнтэй болзов…
Мүүний шашны эсрэг дуугарч, чамгүй тэмцэл эхлүүлээд байгаа “Цэнхэр үст” Э.Цэрэн өөрийг нь мангас “болгосон” хүмүүст битүүхэндээ гомдож явдгаа илэрхийлжээ. “Монгол ухаан” гэх мэт хуудсууд монголын төлөө дуугарсан охиноо давталтаар шоолж, муулж, доромжилж, гүтгэж байна. Мүүний далд зүйлыг ил болгосон нь монголын дийлэнхи улстөрчид, алдар хүндтэй урлагийнханы нэрийг зарлахад хүргэсэн. “Цэрэнгийн ард Жэнко байгаа” хэмээн нөгөө олон пиарчид нь захиалгатайгаар давталттай тавьж, намайг гүтгэсээр байна.
Жэнкотой холбоотойгоор сонгуулийн өмнө хоригдох хүмүүсийн жагсаалтанд Цэрэн миний биеийг оруулсан гэнэ. “Жэнкогоос мөнгө авсан” хэмээн мөрдөх шалгах нэрээр сонгуулийн өмнө торны цаана суулгах нь. Хүмүүс талцана. Итгэнэ. Сонгуулийн дараа “Нотлогдсонгүй ээ” гээд гаргана. Үүнийг унших та бүхэн юун сүртэй юм гэх ч надад бол энэ тоглоом биш” хэмээн тэрбээр хатуухан мэдэгдээд авав. Мөн өнөөдөр энэ асуудлын хүрээнд УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга Ж.Батзандантай ордны гадаа уулзсан гэдгээ ч баталлаа.
Энэ тухайгаа “Нэг цаг хүлээлгэсний эцэст хурлаасаа гарч ирсэн Өргөдлийн байнгын хорооны даргатай ордонд бус гадуур уулзлаа. Учир нь 12.30-13.30 хооронд 1111 цайны цагтай ба ордонд орох зөвшөөрөл өгдөггүй учраас гишүүн гадагш гарч ирэв. Шашны тухай “хаалттай хэлэлцүүлэг” хийх болсноо, Монгол дахь боловсролд Мүүний гаж урсгалын нөлөө орсон эсэх талаар нээлттэй хэлэлцүүлэг хийхээр төлөвлөснөө хэлсэн ба өөрөөс нь шалтгаалахгүй цаг хугацаа орж буй тухай надад тайлбарлав. Мүүний харгис гаж урсгал нь Монгол Улсын эрүүгийн хуулийн олон зүйл ангийг зөрчиж буй тухай судлуулахаар ажиллаад эхэллээ. Өөрөө хууль судалсан хүний хувьд асуудлыг хууль зөрчсөн эсэх дээр илүү анхаарч байна. Хууль зүйн яамны ажлын хэсгийн дүгнэлт өнөө маргаашгүй бэлэн болох тухай бид бас саналаа солилцлоо” гэж Э.Цэрэн албан ёсоор тайлбар тавив.
С.Цахиур
URL: