Сүхбаатар аймагт гарсан түймрийн улмаас нэг иргэн түлэгдэж эмнэлэгт хүргэгджээ
Өчигдөр Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын нутагт гарсан хээрийн түймэр Сүхбаатар аймгийн Сүхбаатар, Түмэнцогт, Мөнххаан сумын нутаг дэвсгэрт орж ирсэн байна.
Бид энэ талаар аймгийн Онцгой байдлын газраас тодруулахад “Хээрийн түймрийг унтраахаар Онцгой байдлын газрын хоёр, Сүхбаатар, Түмэнцогт сумын нэг, нэг групп ажиллан одоогоор цурманд оруулсан байгаа. Гэхдээ салхины хурд хүчтэй байгаа учраас цурманд удаан барина гэж хэлж чадахгүй. Хохирол одоогоор тогтоогдоогүй. Гэхдээ Сүхбаатар сумын нутаг Хундарт гэх газар нутаглаж байсан нэг айлын гэр, хот шатаж, нэг хүн түлэгдэлтийн байдалтай эмнэлэгт хүргэгдсэн. Хаврын хуурайшилт эхэлсэн энэ үед хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг ард иргэдэд онцгойлон анхааруулж байна” гэлээ.
URL: