“Сайд олдохгүй бол буцахдаа С.Ламбааг зална”

3099

Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбыг өнгөрөгч 2015 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр авлигын хэргээр саатуулсан билээ. Түүнээс хойш Эрүүл мэндийн яам тогтсон сайдгүй, бараг 6 сарын нүүр үзлээ.

Хэдийгээр Шадар сайд Ц.Оюунбаатар Эрүүл мэнд, спортын яам /ЭМСЯ/-ны сайдын албыг түр орлон гүйцэтгэж, ЭМСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаа хажуунаас нь дэмжиж байгаа ч он гарсаар буюу 2016 оны эхний гурван сард 0-5 хүртэлх насны 491 хүүхэд /үүний 427 нь 0-1 хүртэлх насны хүүхэд/ нас барсныг С.Ламбаа тэргүүтэй ЭМСЯ-ны мэргэжилтнүүд мэдээлсэн.

Тэд улаанбурхан өвчний улмаас олон хүүхэд нас барж байна хэмээх мэдээллийн дагуу дээрх мэдээллийг сэтгүүлчдэд өгч улаанбурханаар 59 хүүхэд л нас барсан гэсэн юм. Ямартай ч, эзэнгүй Эрүүл мэндийн салбарт энэ мэт гамшиг нүүрлэсээр байгаа нь ил байгаа билээ.

Тэгвэл ЭМСЯ-ыг хагас жил орчим эзэнгүй байлгасан Ерөнхий сайд Ч.Сайханбилэг улаанбурхан өвчнөөр олон хүүхэд нас барж байгаагаас үүдэлтэй түүнийг чиглэсэн олон нийтийн бухимдлын улмаас өнгөрөгч долоо хоногийн баасан гаригт мэдээлэл хийхдээ “Энэ долоо хоногт ЭМСЯ-ны шинэ сайдын нэрийг УИХ-д оруулж ирж хэлэлцэнэ” хэмээсэн. Тэгвэл Ерөнхий сайдын ард түмэндээ амалсан амлалт дуусахад ганцхан хоног үлдлээ. Энэ үед Ерөнхий сайдын сонголт С.Ламбаа болж байгаа талаар эх сурвалжууд мэдээлж байна.

С.Ламбаагийн хувьд Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байсан туршлагатай нэгэн ч хагас жил “гологдсон”-ы эцэст ийнхүү сайдад дэвшиж байгаа нь “Лам олдохгүй бол буцахдаа чамайг зална аа” гэгчийн үлгэр болж байна.

 
Төгс

 


URL:

Нэр: Anonymous Огноо: 21 April 2016

ene shar semjilsen bulaig zailuulj boldogguim uu?

Сэтгэгдэл бичих