С.ЛАМБАА ЭРҮҮЛ МЭНД, СПОРТЫН САЙД БОЛНО ГЭВ ҮҮ
Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбыг авлигын хэргээр АТГ-ынхан шалгаж эхэлсэн. Ингэснээр салбарыг хариуцсан сайдгүй болсон. Одоогоор Шадар сайд Ц.Оюунбаатар ЭМС-ын сайдын албыг түр орлон гүйцэтгэж байгаа билээ.
Тэгвэл одоогоор ЭМСЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байгаа С.Ламбааг ЭМС-ын сайдаар томилох асуудал яригдаж эхэлжээ.
Эх сурвалжийн мэдээлж байгаагаар түүнийг сайд болгохоор нэрийг нь өргөн бариад байгаа юм байна. Өмнө нь энэ салбарын сайдаар ажиллаж байсан туршлагатай хүн шинэ Засгийн газар бүрдтэл ажиллах ажээ.
Б.Дэжид
URL: