СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Зарим нутгаар салхи ширүүсч, шороон шуурга шуурна

68412aa6220d30abbigЦаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөөдөр Хэнтий, Дорнодын өмнөд, Дундговийн зүүн хэсэг, Дорноговь, Сүхбаатарын нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүсч, шороон шуурга шуурна.


2016 оны дөрөвдүгээр сарын 21-ний 09 цагаас 21 цаг хүртэл: Зүүн зүгийн нутгаар үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи баруун зүгийн нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, говь талын нутгаар секундэд 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. Сэрүүсч Төв аймгийн нутаг, Хэнтийн хойд хэсгээр 0-5 хэм, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр 18-23 хэм, Баян-Өлгий, Увс, Ховдын нутаг, Баянхонгорын хойд хэсгээр 13-18 хэм, Өмнөговь, Дорноговийн нутгаар 8-13 хэм, бусад нутгаар 3-8 хэм дулаан байна.


УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Сэрүүсч 3-5 хэм дулаан байна.

Өглөө 06 цагт Улаанбаатарт: 3 хэм хүйтэн, харьцангуй чийг 34 хувь, агаарын даралт 866 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.


2016 оны дөрөвдүгээр сарын 22-ноос дөрөвдүгээр сарын 26-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

22-нд зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр, 23-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр, 24,25-нд баруун, төв, зүүн зүгийн нутгийн зарим газраар хур тунадас, нойтон цас орно. Салхи 22-25-нд зарим газраар секундэд 14-16 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. 22-нд нутгийн баруун хэсгээр, 23-нд ихэнх нутгаар дулаан байна. Бусад хугацаанд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Улз, Халх голын сав газраар шөнөдөө 7-12 хэм хүйтэн, өдөртөө 2-7 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 18-23 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 7-12 хэм дулаан байна.




URL:

Сэтгэгдэл бичих