Өнөөдрийн зурхай /2016.04.21/
Өнөөдөр аргын тооллын 2016 оны дөрөвдүгээр сарын 21. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны “Муу нүүрт” хэмээгч Гал бич жилийн Хаврын адаг хар луу сарын Билгийн тооллын давхарласан 14. Бархасвадь гараг. Тэргүүн дагуул одтой, дөрвөн ногоон мэнгэтэй харагчин тахиа өдөр. Өдрийн барилдлага: Хүчин төгсөх. Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй. Өдрийн наран 5 цаг 57 минутад мандан, 19 цаг 49 минутад жаргана.
Тухайн өдөр могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр найз нөхдийг түшиж элдэв үйлийг түргэн бүтээх, бүтээл туурвил эхлэх, бизнэс эхлэх, цар ихтэй үйлийг эхлэх, бясалгал хийх, доодсыг асран өглөг, хандив өргөх, лусыг тахих, хагалгаа хийлгэх, гэр бүрэхэд сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна хэмээжээ.
* * *Өрнийн зурхай * * *
Хонь (3/21-4/19)
Таны өөртөө итгэлтэй байдал хэд хэдэн асуудалд маш чухал нөлөөтэй байх боловч та энэ бүгдээс хойш сууж магадгүй. Та шинэхэн танилцсан хүнээсээ маш сонирхолтой урилга хүлээж авах бөгөөд зүрх сэтгэлдээ өнгөрсөнтэйгөө зууралдах боломж бүү өг. Бүх зүйлийг орхиод зөвхөн сэтгэл хангалуун бай. Зарим нэг хувийн асуудал саатаж удааширч байсан бол шийдэгдэж, төсөөлж байснаас тань илүү үр дүнд хүрэх бололтой. Хэдийгээр та үргэлж бусдын дэмжлэгийг аваад байдаггүй ч таны гаргасан санаачлагыг хүмүүс үргэлж дэмжиж байдгийг ойлгох болно.
Үхэр (4/20-5/20)
Удирдагч гариг таны ордруу шилжсэнээр эд хөрөнгө мөнгө төгрөгтэй холбоотой асуудалд эерэг нөлөө үзүүлнэ. Та оюун санааны болоод эд материалын талаас танд юу хамгийн их хэрэгтэй гэдгийг мэдэх хэрэгтэй. Та энэ бүгдийг сайтар нарийвчлан судлах хэрэгтэй бөгөөд үүний үр дүнд цаашид хүссэнээрээ хэрхэн ажиллах вэ гэдгээ мэдэх болно. Амралт аялал жуулчлалаар явахыг маш их хүсэх бололтой. Гэхдээ та мөнгөндөө захирагдах хэрэгтэй.
Хамтатгах (5/21-6/21)
Өчигдрийн бүх стресс дарамт үгүй болж сайхан мэдээ хүлээн авах болно. Аяллаар явах төлөвлөгөө бүтэх тийшээ хандаж, өмнө нь очиж үзэж байгаагүй газарт очиж үзэхийг хүснэ. Найзуудаараа тэдний аяллын түүхийг яриулж, хаашаа очиж болохыг асуу. Мөн та дуусашгүй их адал явдалтай учрах болно. Гэхдээ ямар нэг асуудал гарч болзошгүй тул бүх төлөвлөгөө баримтаа бүгдийг бичиж тэмдэглэ. Хайр дурлалын харилцаа таниас маш их цаг хугацаа зарцуулахыг шаардана. Гэхдээ та санаа зовохгүй байж чадна.
Мэлхий (6/22-7/22)
Та өндөр настнуудынхаа эрх ашигт анхаарлаа хандуулах ёстой. Өнөөдөр эмэгтэйчүүд нийгэмд гялалзаж, анхаарлын төвд байж магадгүй. Хурим хийхэд, гэр бүлийн харилцаанд, хайрын адал явдалд тохиромжтой өдөр. Эрэгтэйчүүдийн ямар нэгэн сэтгэл санааны тэнцвэргүй байдал нь өөрийн шунал тачаалын дагуу явахыг эрмэлзэх нь ойрын улсуудтайгаа ихээр маргахад хүргэнэ.
Арслан (7/23-8/22)
Энэ ордныхны санхүүгийн байдал таагүй байна. Энэ ордны төлөөлөгчдийн ихэнх нь энэ сард ихээхэн орлого орно гэж найдаад хэрэггүй. Энэ таагүй хандлагуудтай бүү эвлэр. Үүссэн нөхцөл байдлаас гарах гарц хай. Хооллолтоо өөрчилж, амин дэм ихтэй, эрдэс баялаг ихтэй зүйлс идэх хэрэгтэй.
Охин (8/23-9/22)
Муу санаатны хов жив, хууран мэхлэлт зэрэг нь хайртай хүнтэй харьцах харьцаанд хүндрэл учруулна. Үзэл бодлынхоо зөв эсэхэд итгэлгүйгээс болж бусдаас хамааралтай байхад хүргэнэ. Амьдралын эрч хүч өндөр байгаа учир хувийн амьдралд амжилт гаргана. Зан чанар , өөрөө ч мэдэлгүй өөрийгөө сорьж чадах чанар нь эсрэг хүйстний талаас зүй зохисоор үнэлэгдэнэ. Ойрын хүнээсээ бэлэг авч магад. Үдээс өмнө эрүүл мэнд хямарч болзошгүй байна. Машин жолоодохдоо онцгой анхааралтай байхыг од эрхэс анхааруулж байна.
Жинлүүр (9/23-10/22)
Эрэгтэй энэ ордныхны хувьд онцгой таатай өдөр. Тэд ажил хэрэгтээ идэвхтэй түншүүд татан оролцуулна эсвэл шинэ холбоотнууд хайж олно. Уулзалт, гэрээ, аялал амжилттай явагдана. Шинэ романтик учрал тохионо. Гэвч хуурмаг даруу зан ба нэр төрөө хайрлах зангаасаа болж сэтгэл хөдлөлөө бүрэн илэрхийлж чадахгүй. Энэ өдрийн зүүд зөнтэй байна. Хувцсаа бохирдуулах эсвэл шавар шавхайгаар тоглож байна гэж зүүдэлбэл муу ёр.
Хилэнц (10/23-11/21)
Энэ өдөр түгшүүртэй, зөрчилдөөнтэй, хувийн болон олон нийтийн амьдралд сэтгэл дундуур байх бололтой. Ажилд практик талаас нь хандах, энергийг гамтай хэрэглэх, ажлаа зохион байгуулах нь нэр хүндийг өсгөхөд эсвэл санхүүгийн байдлыг дээшлүүлнэ. Хувийн амьдралд зарим нэг өөрчлөлт гарч мэднэ. Та хайрын харилцаа болон нийгэмд эзлэх байр суурийн хоорондох зөрчилдөөнийг шийдэх хэрэгтэй.
Нум (11/22-12/21)
Гэр бүлийн гишүүдийн харьцаа хурцадмал байна. Учрыг нь бараг олж чадмааргүй тийм том шалтгаан байна. Төвийг сахиж асуудлыг хойш тавь. Хамт ажиллагсад, удирдлагадаа ямар нэг зүйл батлах гэж оролдохын оронд ажил хэргээ туйлын сайн гүйцэтгэ. Та юунд ч хүрэхгүй ба сэтгэл санаагаа л дордуулна. Харин эсрэг хүйтний өмнө бардам зангаа орхихгүйгээр асуудалд нь тааруулж харьцах хэрэгтэй.
Матар (12/22-1/19)
Энэ ордныхонд суралцах, мэргэжлийн дагуу ажиллах хосолсон боломж гарна. Ажил хэрэгт шургуу байдал эрдэм ухаан хоёулаа хэрэгтэй. Оюун ухааны ажил амжилттай. Уран илтгэх чадвар гүнзгий сэтгэх чадвар гэсэн энэ гурван зэвсгээ ашиглан өрсөлдөгч нараа өөрийн түнш болгон хувиргахыг хичээ. Таны амьдарлд амжилт ойрхон байна. Хүний нууцыг мэдэх гэж хичээсний хэрэггүй бөгөөд энэ нь таагүй байдал үүсгэнэ.
Хумх (1/20-2/18)
Өөртөө итгэлгүй буруу бодол гаргах нь бизнес болон ажилд хохирол учирна. Хэрвээ хэрэгтэй зөвлөгөөг өөрийн болгож чадвал мөнгөний асуудал дээр та аз хийморьтой байх болно. Таны тэнцвэрт байдал алдагдахуйц, сэтгэл санааг өөрчлөхүйц, бие лагшинг муудагдахуйц таагүй мэдээг хүлээн авна. Хувийн амьдралд асуудал үүсэж тааламжгүй өөрчлөлтүүд гарна.
Загас (2/19-3/20)
Ажил хэргийнхээ явдлыг түргэсгэхэд сайн өдөр. Санхүүгийн байдал бага зэрэг дээшлэх магадлалтай. Эрэгтэй хүмүүсийн дотоод тавгүйтэл, сэтгэл санааны дэлбэрэлт, ааш занд эрс өөрчлөлт гарах нь хамтрагчтайгаа харьцах хувийн харьцаанд муугаар нөлөөлнө. Дуугаа хураахгүй байхыг хичээх хэрэгтэй. Итгэлтэй дотно яриа ба хариу илэн далангүй байдал найрамдал эв нэгдлийг авчирна. Эмэгтэйчүүд нь зөвхөн өнөөдөр өөрийн санхүүгийн нисэлтийн үндсийг тавьж чадна. Дотны хүмүүс санхүүгийн дэмжлэг үзүүлж магадгүй.
URL: