Фүкүока хот дахь Монголчуудын “ТООНО” Холбоо газар хөдлөлтын голомт бүсээс Монголчуудаа аварлаа
Газар хөдлөлтийн голомтын бүс Кумамото хотод амьдарч байгаа хүний хувьд одоогийн нөхцөл байдлын талаар товчхон мэдээ дуулгая.
Япон улсын өмнөд нутаг Кюүшюү аралын ихэнх газраар өнгөрсөн долоо хоногийн пүрэв гариг буюу 14-ны 21:25 минутын үед 6.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсоноос хойш өнөөдөрийг хүртэл их бага хэмжээгээр хөдөлсөөр байна. Мөн энэхүү газар хөдлөлтийн 2 дахь өдөрийн шөнийн 1 цагийн үед 7.3 магнитудын газар хөдлөлт болж маш их хэмжээний хохирол учруулсан байна. Одоогийн байдлаар 50 орчим хүн нас барж хэдэн мянгаар тоологдох айл гэр оронгүй болж цэвэр усны нөөц дуусаж, газ, халуун хүйтэн ус хаагдаж, дэлгүүрийн бараа дуусаж хүнсний хомсдолд орох аюул тулгар ч байгаа билээ. Мөн хөрсний нуралт, замын эвдрэлтээс болж хурдний зам, хурдны төмөр зам хаагдаж бүх нийтийн тээвэр зогссон байдалтай байна.
Энэхүү газар хөдлөлтийн улмаас маш их иргэд дөрвөн нүүж, гадаад улс орны оюутанууд улсынхаа консулаар дамжуулан нутаг руугаа буцаж байна.
Кумамото хотын их сургууль болоод бусад сургуульд суралцаж ажиллаж амьдардаг 15 орчим Монголчууд байгаа бөгөөд газар хөдлөлт эхлэснээс хойш 4 хоног буюу 18-ыг хүртэл хаана хэнд хандахаа мэдэхгүй хорогдох байранд байв. Уг нь Япон дахь элчин сайдын яаманд дуулгасан ч дорвитой шийд өгөөгүй билээ.
Харин Фүкүока хот дахь Монголчуудын”ТООНО” Холбооны хамт олон, тэнд суугаа Монгол оюутан залуус, бидэнтэй холбогдож аюулгүй газар түргэн шуурхай татан авчрах үйл ажиллагаа зохион байгуулж биднийг Фүкүока хотод авчирч байр сууцаар хангаад байгаа билээ.
Монголчууд хэдий цөөхөн ч сэтгэл зүрхээрээ нэгдэж чадвал хаана, хэзээ, хэдийд ч туслаж чадна гэдгийн жишээ болсон “ТООНО” Холбооны талаар цухас танилцуулмаар санагдлаа
Монгочуудын холбоо байгуулах санаа өмнө нь яригддаг байсанч 2011 оны 3-р сарын 11-ний Фукушимагийн газар хөдлөлттэй холбоотой биеллээ олжээ.
Учир нь энэ байгалийн гамшигаар олон зуун хүний амь насыг авч явсан аймшигт үйл явдал болсон бөгөөд Фукуокад амьдарч байсан Монголчууд руу Монгол дахь ар гэрээс нь өөр санаа тавьж буй хүмүүс байгаагуй нь үнэн. Угтаа бол Токио дахь Элчин Сайдын Яам иргэд рүүгээ холбоо барих нь зүйн хэрэг боловч холбоо бариагуй юм. Иймд нэгдсэн зохион байгууллалтанд орж, ирсэн явсан хүмүүс болон гэр бүлийнхэн нь тухай бүртгэлтэй байхаас гадна Монголынхоо соёлыг танилцуулах, хоорондоо мэдээлэл солилцож шинээр ирж буй гэр бүл болон тусламж хэрэгтэй нэгэндээ туслах гэсэн зорилгоор 2011 оны 3-р сарын 20-ний нэгэн бороотой өдөр Кайзука паркад анхныхаа хурлаа хийж холбооны дарга болон удирдах зөвлөлийн гишүүдээ сонгосон юм. Тэр өдрөө 22,000 япон иен цуглуулан гамшигт нэрвэгдсэн Фукушимагийн мужид илгээх болж, энэ хандивын тухай “Ниши Нихон ” сонинд нийтлэгдэж байсан. Энэ өдрөө холбоогоо нэгэн доор цуглардаг, Монгол хүний халуун дулаан сэтгэл байнга байдаг гэрийн тооноор
төлөөлөн бүгдээрээ цугларан халуун дотно харилцааг үүсгэе гэдэг утгаар “ТООНО” гэж нэрлэх саналыг Алтан-Эрдэнэ дэвшүүлж хэрэлцсэний эцэст
“ТООНО” хэмээн нэрлэх болсон.
“ТООНО” Холбооны эмблемийн санааг Алтан-Эрдэнэ гаргаж Самбуу SambuuAlgaa болон Саранхүү Saranhuu Mongol /өвөр монгол залуу/ дезайныг нь
хийсэн. Фүкүоака мужид албан ёсны бүртгэлийг Сохей Учида /Японы Парламентын доод танхимын гишүүнээр 12 ажилласан, Литтл Америка компаний захирал/ болон Алтан-Эрдэнэ /Панасоник коркорацид хэлтсийн дарга/ хийлгүүлж 2011 оны 4 сараас Фукуока мужид албан ёсны бүртгэлтэй, холбоо статустай үйл ажиллагаага явуулж эхэлсэн бөгөөд Монголын Өргөмжлөлт Консул байрлах “Кю Денко”гийн удирдлагатай уулзаж холбоогоо танилцуулан саяхан үүсгэн байгуулагдсан холбооны үйл ажиллагааг дэмжиж нэг өрөө гаргаж өгөхийг хүссэн боловч бүтэлтэй болоогүй.
Энэ 5 жилийн хугацаанд ханами, наадам, цагаан сар, сумогийн их аваргуудынхаа ялалтыг тэмдэгдэх гэх мэт баяруудыг хамтдаа тэмдэглэж ирсэнээс гадна 5 сард Фукуокад зохион байгулагддаг “Донтаку” фестивальд Охашид байрладаг монгол хоолны газартай хамтран монгол дээлээрээ гоён оролцсон явдал /2011 он/, Увс аймгийн ИТХ-ын дарга болон 7 гишүүнийг Фукуокад хүлээн авч албан айлчлалыг нь амжилттай зохион байгуулсан явдал /2015 он/, Японы Кумамото мужид тохиолдсон газар хөдлөлтийн үеэр Кумамотод амьдарч буй Монголчуудаа татаж Фукуокагийн монгочуудаар амжилттай байршуулсан явдал /2016 он/ юм.
“ТООНО” Холбооны үйл ажиллагаа болон удирдах зөвлөлийн гишүүд нь бүгд сайн дурынх бөгөөд он оны залуусын халуун сэтгэлээр батжиж ирсэн юм.
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Нутаг нэгтнүүдээ аварчихаад бүгдээрээ нийлээд япончуудад туслаарай даа. Сайн дурынхныг ажиллуулж бгаа юм бналээ. Ядахдаа хоргодох газарт нь очоод яахдах ядахаараө туслах хэрэгтэй шүү.
Та бүхэн минь эрүүл саруул байгаад нутаг нэгтний хувьд баяртай байна. Хэцүүдсэн нэгэндээ хүчээ нэгтгэн тусалж буй нь үнэхээр баярлууштай. Гэхдээ зовж ядарсан үед гадаадууд орхиод зугтдаг гэсэн нэр зүүхгүй байх талаас дахин нэг хүчээ нэгтгэн сайн дурын ажил өрнүүлээрэй хэмээн чин сэтгэлээсээ гуйя. Бидний амьдралд хангалттай тус болж Япон орон, сайхан сэтгэлт ард иргэдэд нь ийм л үед сэтгэлийн тус хүргэж, талархалаа илэрхийлье. Миний хувьд бага ч гэсэн хандив өгсөн. Ажлын газраас маань сайн дурын баг бүрдүүлж явах бэлгэл хангагдаж буй ч намайг эмэгтэй гээд туслуулахаар явуулж өгөхгүй байна.
Сэтгэлээсээ туслахыг хүссэн олон мянган элэг нэгтнийхээ төлөөлөл болоорой хэмээн хүсье та бүхнээсээ.