Умард Солонгос цөмийн зэвсэгтэй болоход америкчууд хэрхэн туслав?

160105135503-chairman-mao-3-exlarge-169-1-1024x577Хойд Солонгосчууд устөрөгчийн бөмбөг амжилттай туршсанаа зарласанаар цэрэг зэвсгийн салбараараа дэлхийд хамгийн хүчирхэг гүрнүүдийн тоонд эргэлт буцалтгүй багтлаа. Тив алгасах пуужинтай, цөмийн цэнэгт хошуутай, устөрөгчийн бөмбөгтэй улстай том гүрнүүд өөр хэлээр ярих нь дамжиггүй. Ингээд БНАСАУ-ын удирдагчид цөмийн зэвсгийн араас хэрхэн амбицлаж, хөөцөлдөж байсныг харуулсан он цагийн товчооныг уншигчдадаа сонирхуулж байна. Умардынхан цөмийн зэвсгийн технологоо ЗХУ-аас авсан гэгддэг бол АНУ ч бас тэднийг ийм аймшигт зэвсгийг гартаа оруулахад зүгээргүй байсныг эндээс харж болно. Дүгнэлтийг уншигч та бүхэн хийнэ бизээ.

1985 он. БНАСАУ ЗХУ-ын шахалтаар Цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх гэрээнд нэгдэв.

leader-korean-jong-il-kim-6761993 он. Олон улсын цөмийн энергийн агентлагаас Умард Солонгосыг цөмийн зэвсэг хийхээр бэлтгэж байж болзошгүйг зарлаад Цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх олон улсын гэрээний дагуу мэргэжилтэн шинжээчдийг тус улсад оруулан хоёр байршилд шалгалт хийлгэхийг шаардав. Хариуд нь Умардынхан Цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх гэрээнээс татгалзаж буйгаа мэдэгдэв.

1994 он. АНУ-ын Ерөнхийлөгчөөр Билл Клинтон сонгогдож хамгийн түрүүнд Умард Солонгостой хийх гэрээнд анхаарлаа хандуулав. Үүний хүчинд БНАСАУ-АНУ-ын хооронд Умардын цөмийн зэвсгийн хөтөлбөрийг царцааж хариуд нь цөмийн эрчим хүч гарган авах ажилд америкчууд туслахаар болов.

160106002318-n-korea-nuclear-launch-test-ambitions-00024504-full-1691998 оны наймдугаар сарын 31. Умард Солонгосын зүгээс ойрын зайн пуужингийн туршилт хийв. Пуужин Японы арлуудыг даван Номхон далайд унасанаар Наран улсын засгийн газар сандралд оров. Үр дүнд нь БНАСАУ Японы арлуудын хаана ч хүрэх пуужинг зэвсэглэлдээ оруулсан гэдгээ зарлалаа.

1998 оны арваннэгдүгээр сарын 17. 1994 онд байгуулсан гэрээний дагуу газар доорхи цөмийн байгууламжуудаа шалгуулахыг АНУ шаардав. Үүний дагуу хоёр улсын хооронд хамгийн анхны өндөр түвшний яриа хэлэлцээр болсон юм. Гэсэн ч энэхүү хэлэлцээр төдийлөн амжилтад хүрсэнгүй.

1999 оны хоёрдугаар сарын 27-гуравдугаар сарын 16. АНУ-ын Умардтай хийж байгаа хэлэлцээр амжилтад хүрэв. Америкчууд Солонгосын хойгт төмс хүнсний ногоо, тариа буудайны ургацыг дээшлүүлэх төсөл хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв. Хариуд нь Умардынхан тавдугаар сар гэхэд Америкийн мэргэжилтнүүдийг цөмийн байгууламжууддаа нэвтрүүлж эхэллээ.

_74437982_022028772-11999 оны есдүгээр сарын 13.Умард Солонгос алсын тусгалт пуужингийн хөтөлбөрөө царцаах тухайгаа олон улсад зарлав.

1999 оны есдүгээр сарын 17.Үүнээс дөрвөн өдрийн дараа АНУ-ын Ерөнхийлөгч Билл Клинтон Умардынхантай амжилттай хамтран ажиллахаар болсон тухайгаа зарлаж, Умардын эсрэг эдийн засгийн хатуу хориг арга хэмжээг зөөлрүүлэв.

1999 оны арванхоёрдугаар сар. АНУ тэргүүтэй олон улсын консорциум 4.6 тэрбум ам.долларын өртөг бүхий цөмийн реактор хоёрыг Умардад барьж байгуулах гэрээ хийлээ.

_83228860_832288592000 оны долдугаар сар.Цөмийн хоёр реактор барьж байгуулах гэрээний ажил эхэлсэн, амжилттай хэрэгжиж байх цаг үед Умардын удирдагч Ким Чен Ир огцом шийдвэр гаргав. Тэрээр цөмийн зэвсгийн хөтөлбөрөө эхлүүлэхээр зарлав.

Шалтгааныг нь Умард Солонгос улс эрчим хүчний хямралд орж, цөмийн эрчим хүч гарган авах америкчуудын амласан ажил хугацаа их авч байгаагаар тайлбарлав.

2001 оны зургадугаар сар. Умард Солонгос болон АНУ-ын хооронд зөөлөрч эхэлсэн харилцаа дахин хурцдав. Үүнийг Ерөнхийлөгчийн сонгуульд бага Жорж Буш ялж, Умардын эсрэг хатуу байр суурьтай эцгийнхээ бодлогыг залгамжилж явуулсантай холбоотой гэж үздэг.

1327888206301.cached2002 оны нэгдүгээр сарын 29.Бага Жорж Буш Иран, Ирак, Умард Солонгосыг “Чөтгөрийн тэнхлэг” хэмээн зарлаж эдгээр орнуудын дэглэмтэй аливаа байдлаар харилцах хамтран ажиллахыг хориглохыг олон улсад уриалав.

2002 оны арванхоёрдугаар сар. Олон улсын цөмийн энергийн агентлагийн шинжээчдийг Умард Солонгос хөөж гаргав. Олон тэрбум долларын зардал шингээсэн цөмийн эрчим хүчний байгууламжууд Умардынхны гарт үлдэв.

2003 оны нэгдүгээр сар. Цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх гэрээнээс бүрэн татгалзаж буйгаа Умард Солонгосын албаныхан зарлалаа.

2003 оны хоёрдугаар сар. Цөмийн хөтөлбөрөө бүрэн сэргээсэн тухай Умардынхан зарлав.

_74437142_1583425702003 оны хоёрдугаар сарын 24.Газар тэнгис ангиллын пуужингийн туршилтын Солонгосын хойг болон Японы тэнгисийн орчимд Умардынхан хийлээ.

2003 оны хоёрдугаар сарын 26.БНАСАУ 5 мега ваттын цөмийн реакторыг бүрэн хүчин чадлаар нь ажиллуулж эхэлсэн тухай Америкийн тагнуулын албад мэдээлэв.

2003 оны гуравдугаар сарын 10. Япон тэнгис рүү хөлөг онгоц эсэргүүцэх пуужин харваж үүнийг туршилт байсан гэдгийг Умардынхан батлав. Японы батлан хамгаалах хүчин бүрэн бүрэлдэхүүнээрээ бэлэн байдалд оров.

2003 оны наймдугаар сарын 27. АНУ Умардтай харилцах гадаад бодлогодоо буулт хийж ОХУ, БНХАУ, БНСУ, Япон, БНАСАУ оролцсон зургаан талт хэлэлцээрийг санаачлав.

11-14-13_six_party_talks_2

2004 он. Зургаан талт хэлэлцээр Бээжин хотноо хоёр ч удаа явагдсаны хүчинд Умард Солонгос цөмийн зэвсгийн төсөл хөтөлбөрөө царцааж хариуд нь АНУ, БНСУ, Япон, БНХАУ тэр ч байтугай ОХУ-ын зүгээс тус улсад хүнсний болон эрүүл мэндийн салбарт томоохон тусламжийн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж эхлэв. АНУ Ардчилсан Солонгосыг терроризмыг дэлгэрүүлэгч орны жагсаалтаас хасахаар шийдэв.

2005 оны хоёрдугаар сар. Зургаан талт хэлэлцээрт яригдсан хэлцэлүүдээс илүү зүйл шаардлаа хэмээн БНАСАУ хэлэлцээрийг орхиж байгаагаа зарлав.

10305375262005 оны наймдугаар сар.Талуудын уйгагүй чармайлтын хүчинд зургаан талт хэлэлцээрийг дахин сэргээж Бээжин хотод эхэллээ.

2005 оны есдүгээр сар. Бүтэн сар гаруй талууд Бээжинд хэлэлцээрийн ширээний ард суусны эцэст БНАСАУ цөмийн зэвсгийн бүх төсөл хөтөлбөрөө 100 хувь зогсоож байгаа тухай Хятадын талаас зарлалаа. Хариуд нь Умардын шаардсан бүх нөхцөл, болзлыг бусад таван улс зөвшөөрснөөр Зургаан талт хэлэлцээр түүхэн амжилтад хүрлээ хэмээн бичиж эхлэв.

2006 оны долдугаар сар. АНУ-ын зүгээс ирэх ёстой хүнсний тусламж саатсан шалтгаанаар Ким Чен Ир Өмнөдөөс төлөөлөгчөө татан авч таагүй хандаж эхлэв. Улмаар хоёр Солонгосын харилцаа хүйтэрч Умардын зүгээс Таеподонг-2 пуужинг туршлаа. НҮБ-ын Аюулгүйн зөвлөл пуужингийн туршилтыг буруушаасан мэдэгдэл гаргав.

_74436907_017149623-12006 оны аравдугаар сарын 09.БНАСАУ анх удаагаа цөмийн бөмбөг газар доогуурх байгууламждаа туршсаныг АНУ болон Өмнөд Солонгосын тагнуулын албад баталж, Умардынхан ч үүнийгээ зөвшөөрөв.

Умард Солонгосын Килжү хотын ойролцоо төвтэй 4.3 магнитудын хүчтэй доргилтын тухай БНСУ-ын Геологийн судалгааны төвөөс мэдээлэв. Олон улс БНАСАУ-ын цөмийн зэвсгийн туршилтыг буруушаасан мэдэгдлийг дараалан гаргалаа.

2007 он. Америк тэргүүтэй орнууд дахин буулт хийж 400 сая долларын тусламжийг Умардад үзүүлэв. Мөн Макаогийн банк дахь Умардын удирдагчдын 25 сая ам.долларын дансыг нээсэн тухай зарлав. Ёнбион дахь цөмийн байгууламж руу Олон улсын цөмийн энергийн агентлагийн ажилчдыг нэвтрүүлэхээ Умардын талаас амлав.

20111219_337_KIM-slide-V4CS-blog4802009 оны тавдугаар сарын 25. Гурван жил дамнан Умардын удирдагчид аядуу зөөлөн бодлого баримталж гадныхны тусламж дэмжлэгийг хангалттай авч хариуд нь бүх шаардлагыг нь биелүүлсээр ирсэн ч хоёр дахь удаагийнхаа цөмийн бөмбөгийн туршилтыг энэ өдөр хийсэн юм.

4.7 магнитудын чичирхийлэл ажиглагдсан тухай АНУ-ын Геологийн судалгааны хүрээлэнгээс зарлав. Олон улсын зүгээс бүх тусламжийн хөтөлбөрөө зогсоож хатуу чанд арга хэмжээ авч эхлэв. НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Умардынхны алхмыг хатуу шүүмжилж буруушаав.

2011 он. Энэ онд талуудын яриа хэлэлцээр дахин сэргэсэн юм. Умардын уран баяжуулах хөтөлбөрийг зогсоож, хариуд нь АНУ-ын зүгээс асар их хүнсний тусламж үзүүллээ.

Video image of a huge portrait of late North Korean leader Kim Jong Il is carried during his funeral procession in Pyongyang.

2012 оны нэгдүгээр сар. Ким Чен Ир таалал төгссөнтэй холбогдуулан Умардын тал бүх хамтын ажиллагаагаа зогсоов.

north-korea-6331922012 оны арванхоёрдугаар сар. Унха-3 холын тусгалт пуужинг Умардын тал амжилттай хийснээ зарлав. Харилцаа дахин хурцадлаа. Умард Солонгос цөмийн зэвсэгтэй, түүнийгээ Америк тив хүртэл харвах пуужинтай боллоо.

2013 он. Шинэ удирдагч Ким Чен Уны засаглалын анхны цөмийн туршилт хийгдэв. Туршилт амжилттай болсон тухай зарлалаа. Америкчууд шинэ удирдагчтай хийх яриа хэлэцээрийн гарц хайж эхлэв.

2014 он. Солонгосын хойгт ойрын тусгалт пуужингийн туршилтыг хийв.

BN-II794_edp051_P_201505110851402015 он. Умард Солонгосын батлан хамгаалах хүчин баллистик пуужингийн усан доорхи туршилтыг амжилттай явуулснаар Өмнөд Солонгос болон Японы зүгээс баримталж байгаа бодлого мухардалд орсон тухай хэвлэлүүд бичиж эхлэв.

2015 оны арванхоёрдугаар сарын 12. Цөмийн бөмбөгөөс хэдэн зуу дахин илүү хүчтэй устөрөгчийн бөмбөгийн туршилт хийхээр болсон тухай Умард Солонгос дэлхий даяар зарлалаа. Бээжинд хийгдэхээр товлоод байсан Умард Солонгосын охидын хамтлагийн тоглолт цуцлагдаж Хятад, БНАСАУ-ын хоорондох харилцаа үл ойлголцолд оров.

2016 оны нэгдүгээр сарын 06. БНАСАУ устөрөгчийн бөмбөгийн туршилтыг амжилттай хийж Ардчилсан Солонгосын ард түмний ямар ч дайсанг хормын дотор устгаж чадах хүчин чадалтай болсон тухайгаа төв телевизээрээ дамжуулан ард түмэндээ зарлалаа…


URL:

Сэтгэгдэл бичих