Шаардлага хангаагүй 249 нийтийн тээвэр иргэдэд үйлчилж байжээ
Улаанбаатар хотын зургаан дүүргийн 8 цэгт замын хөдөлгөөнд оролцож байгаа автотээврийн хэрэгслийн техникийн байдал, ачаа тээвэрлэлт, зам, замын байгууламжийн ашиглалтын шаардлагад хяналт тавих хамтарсан шалгалтыг явуулж байна.
2016 оны гуравдугаар сарын 20-ноос дөрөв дүгээр сарын 15-ны өдөр хүртэлх 16 хоногийн явцад 4244 тээврийн хэрэгсэл шалгагдснаас “ЕС” зөвшөөрөлгүй хөдөлгөөнд оролцсон 708, Авто зам, замын байгууламжийг техникийн нөхцөл шаардлагын дагуу ашиглаагүй 22, Автотээврийн хэрэгслийн хэрэглээний стандартын үзүүлэлт шаардлагыг хангаагүй 249, нийт 979 тээврийн хэрэгслийн зөрчлийг илрүүлж Автотээврийн тухай хуулийн дагуу 11,202,000 төгрөгийн арга хэмжээ авчээ. Мөн үеэр “Нийслэлийн гудамж замын хөдөлгөөнд ачааны автомашиныг цагийн хязгаарлалттайгаар оролцуулах, түр олгох журам”-ыг шалгалтанд хамрагдсан аж ахуйн нэгж, байгууллагын инженер техникийн ажилтан, жолооч нарт танилцуулж хууль тогтоомж зөрчихөөс урьдчилан сэргийлж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгсөн байна.
О.Сайхан
URL: