ХҮН-ЫНХАН АН-ЫНХАНД ХАДАГ БАРЬЖ ОЧЖЭЭ
Учраа олохгүй бужигнаж байсан ХҮН-ынхан намын жагсаалт байхгүй болох сургаар араа бодож эхэлжээ. Тэд АН-ынханд хадаг барьж очсон гэнэ. Тус намаас нэр дэвшээд амжилт олохгүй гэдгээ мэдсэн зарим нөхөр Ардчилсан намыг бараадах шийдвэрт хэдийнэ хүрсэн бололтой. ХҮН-аас нэр дэвшинэ хэмээн төлөвлөж, хэдийнэ сурталчилгааныхаа ажилд шуударсан эрхмүүд Сонгуулийн тухай хуулийг Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрээр өөрчилнө гэдгийг мэдээгүй байсан алдаагаа залруулахаар шийдсэн нь энэ бололтой.
У. ЖАНЦАН
URL: