ЭСЭРГҮҮЦЛИЙН СОНГУУЛЬ ХИЙГЭЭРЭЙ
СОНГОГЧИД ОО! амьдралыг тань өөд нь татдаггүй, хуйвалдаан, луйвар, хулгай, дээрэм хийж гаршсан эрх баригч намуудад эсэргүүцлээ үзүүлэх цаг аль хэдийнээ болжээ. Ажилгүйдэл, ядуурал, эдийн засгийн хямрал, өрийн сүлжээ, мөнгөний хомсдол, эдийн засгийн уналт, нийгмийн доройтол, бухимдал энэ бүгд 26 жил ээлжлэн эрх барьсан 2 намын үйл ажиллагааны дампуурлын төлөөс юм. Ухаантай ард түмэн ийм юмны золиос огтоос болдоггүй. Ухаантай ард түмэн ЭСЭРГҮҮЦЛИЙН СОНГУУЛЬ хийж эрх баригчдыг цаг тухайд нь хашраадаг ажээ. Эсэргүүцлийн сонгууль гэдэг нь ерөөсөө шинэ намыг, эсвэл сөрөг хүчинг зориуд дэмжин санал өгөн гаргаж ирэхийг хэлдэг аж.
Баруун европын орнуудад жишиг болсон эсэргүүцлийн сонгуулийг германаар PROTEST WAHL (протест ваал) гэдэг. 2015 оны 12 сард Испанид сонгууль болж байгуулагдаад дөнгөж 1 жил болж байгаа “БИД ЧАДНА” хөдөлгөөний нам буюу ПОДЕМОС НАМ-ын төлөө саналаа өгч /21%/ Засаг байгуулах болжээ. Грек улсад 2012 онд байгуулагдсан СИРИЦА НАМ сонгууль бүрт суудлаа нэмсээр 2015 оноос Засгийн эрхийг барьж байна. Европын холбооны хэмжээнд энэ хоёр улсын хувьд ажилгүйдэл хамгийн өндөр бөгөөд эдийн засгийн хямрал нүүрлээд байгаагийн бурууг сонгогчид эрх барьж байсан гол намуудад өгч ийнхүү эсэргүүцлийн сонгууль хийжээ.
Төрийн бодлогын үр дүн ард түмний аж амьдралаар хэмжигддэг юм. Сонгогчид оо, Ард түмээн увайгүй эрх баригчдынхаа өвдгийг сөхрүүлэн эсэргүүцлийн сонгууль хийх үү? Ахиад толгойг нь илээд өнгөрөх үү?
СОНГОГЧ АРД ТҮМЭН ТА НАРТ ГИНЖНЭЭС ӨӨР АЛДАХ ЮМ ҮГҮЙ БОЛСОН. Л.ГҮНДАЛАЙ
URL: