Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан
Малчид, тээвэрчид, ард иргэдийн анхааралд: Өнөөдөр төв, зүүн зүгийн нутгаар хүчтэй салхи шуургатай байх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
2016 оны дөрөвдүгээр сарын 20-ны 09 цагаас 21 цаг хүртэл: Баруун болон говийн нутгаар багавтар үүлтэй. Бусад нутгаар үүлшинэ. Төв, зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим газраар секундэд түр зуур 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Завхан голын эх, Хүрэн бэлчир, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 8-13 хэм, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгаар 20-25 хэм, бусад нутгаар 14-19 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, зарим үед секундэд түр зуур 16 метр хүрч шороон шуурга шуурна. 15-17 хэм дулаан байна.
Өглөө 06 цагт Улаанбаатарт: 0 хэм орчим, харьцангуй чийг 69 хувь, агаарын даралт 866 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.
2016 оны дөрөвдүгээр сарын 21-нээс дөрөвдүгээр сарын 25-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
21-нд төвийн нутгийн зүүн, зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр, 22-нд зүүн зүгийн нутгаар, 23-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр, 24-нд баруун, төв, зүүн зүгийн нутгийн зарим газраар хур тунадас, нойтон цас орно. Салхи 21-нд нутгийн зүүн хагаст секундэд 18-20 метр, 22-24-нд зарим газраар секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. 21-нээс нутгийн зүүн хагаст сэрүүсч Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Улз, Халх голын сав газраар шөнөдөө 7-12 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 18-23 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 8-13 хэм дулаан байна. 23-нд ихэнх нутгаар дулаарна.
URL: