Ам.долларын ханш 1998 төгрөг боллоо
Сүүлийн зургаан сарын хугацаанд эрчимтэй өсч, 2055 төгрөгт хүрээд байсан ам.долларын ханш 2000-аас бууж эхэллээ. Өчигдрийн байдлаар ам.доллар 2003-2008 төгрөгийн хооронд арилжаалагдаж байсан бол өнөөдрийн байдлаар арилжааны банкууд ам.долларыг 1981-1989 төгрөгөөр худалдан авч, 2000-2006 төгрөгөөр арилжаалж байна.
Харин “Найман шарга” валют арилжааны зах дээр ам.доллар 1998-2000 төгрөгөөр арилжаалагдаж байна.
Цаашид ам.долларын ханшийн өсөлт сулрах эерэг дүр зураг бийг эдийн засагчид онцоллоо.
URL: