Намтай байснаас, “Хүн шиг Хүнтэй” байсан нь дээр

3031

Монгол улсад болж бүтэж байгаа зүйл маш олон байгаа. Гэхдээ болохгүй зүйлс бүр олон. Төрийн түшээд нам дагаж “хөөрцөглөөд”. Нам намаараа талцаж “тоглоод” л. Нэг намын тогтолцоогоор олон жил удирдагдаж ирсэн хуучин нийгмээс шинэ, сайхан гэх нийгэмд хөл нийлүүлэн алхахдаа олон намын тогтолцоотой байх нь зөв гэцгээсэн. Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй мэтээр ярин гарч ирсэн.

Энэ ч нийгмээ дагасан асуудал байсан байх. Гэтэл одоо бүр “нам” гэдэг тоглоомондоо итгээд өөрийхөө “дүрийг” мартаж орхиж. Нам л болж байвал бусад нь хамаагүй, нам юу гэж шийднэ тэр чухал болохоос өөрийн үзэл бодол хамаагүй байдаг болж. Сонгуулийн жил “намжих” өвчин улам нэмэгдэж, өвчлөл “хүндэрнэ”. Хүн хүнээ байж “намжих” өвчинд автахаар өөрийн үг үзэл бодол хойш болж намын үг үзэл бодол номер нэгт бичигдэх аж. Гэхдээ энэ нь учиртай.

1e8rb2mlneekapcvpcimlfe9lt

Намын гишүүд энэ 26 жилийн хугацаанд бие биенээ “шантаачлан” суух юм. Бие биенийхээ хийсэн муу муухай үйлийг мэддэг болсон энэ олон жилийн хугацаанд одоо эргээд харахаар хэн нь хэнийгээ илчлэн байж чадахгүй. Учир нь өөрөө бас “но”-той болохоор тэр. Аалзны тор мэт сүлжилдэн суух улс төрчид. Хөөрхийлөлтэй ч юм шиг. Хэн нэгнийг эсвэл улс түмнээ хуурч “идэж, уусан” баримтууд их. Үр хүүхдээ ч тийм л аргаар хооллон өдий хүргэсэн. Үйлийн үр, өр төлөөстэй орчлон гэдгийг тэд мартсан. Хүүхдүүд нь үе удмаараа залилангийн мөнгөөр хооллогсод. Яаж хоол болох билээдээ. Эвийдээ үүнийгээ мэдэхгүй өөрсдийгөө нийгмийн сэхээтнүүд, баян давхаргынхан мэтээр ойлгоно.

Хорвоо нэг “хөмрөхөөрөө” хэнийг ч ялгахгүй хатуу. Нэг насандаа та сайхан явлаа ч нөгөө таны удам сударт бараан сүүдэр тэр хэмжээгээр дайрдаг “өр төлөөс”-тэй орчлон шүү дээ. “Мал дагавал ам тосдоно” гэдэг ардын үг орчин үед “нам дагавал ам тосдоно” гэдэг болж. Нийгэм даяараа иймэрхүү сэтгэлгээтэй болж орхиж. Үүний буруутан нь шинэ сайхан бүхэн рүү шилжүүлсэн олон намын тогтолцоо. Нам намтайгаа өрсөлдөн хийх ажлаа булаацалддаг бол бид аль хэзээний “мандан” бадарсан байгаа. Гэтэл бас л манай улсад эсэргээрэй. Нам нь намынхаа ажлыг доош хийж, гутааж, эсэргүүцэж орхино. Бүүр таалагдахгүй, таарахгүй бол намаа соличихно. Үүний шинэ тэр томъёо нь намын “янхан” гэгдэнэ.

32_8ddbedcd4f05cc3f419ac946b233d3a21196323b

“Нам нь нам шиг” байж улс төрийн үзэл баримтлалтай, үнэт зүйлтэй, эх орны төлөө байж чадахгүй бол намаар ч яадаг юм. Намчирхаж талцаад ч яадаг юм. Эх орны эрх ашиг хоёрдугаарт явж намын эрх ашиг нэгт бичигдэх болсон энэ цаг үед Японы арга барилаар хөгжье л дөө. Японд л гэхэд хоёр том намтай болж зөв өрсөлдөж ажлаа хийдэг, хэлцдэг байсанаасаа ийнхүү техник технологоороо Дэлхийд үнэлэгдэж байна.

Гэтэл манай оронд сөрөг хүчин гэдэг нь “хэрүүл хийдэг төлбөртэй хэдэн авгай нар” шиг л “хөгжих” юм. Намууд өрсөлдөж хийж чадахгүй бол ядаж “хэрэлдэж, цэцэрхэхээ л боличих” хэрэгтэй. Хэрэлдсэнээр нь биш хийдгээр нь “үнэлэх” чадалтай иргэд Монголд бас бий шүү. Манай улсад нам биш “хүн шиг хүн” сэтгэлтэй Улс төрч хэрэгтэй байна.

Б.Саран

Ugluu-logo202

Share Button

 


URL:

Нэр: НИЙСЛИЙН АРДЧИЛСАН НАМ Огноо: 19 April 2016

ЗӨВ ШҮҮ

Сэтгэгдэл бичих