Цагаан хэрэмний цаадах төлөвлөгөө хэрэгжихэд ойрхон байна

Сар гаруйн өмнөөс Монголчуудын зэвүү дургүй хоёрыг зэрэг зэрэг хөдөлгөсөн мэдээлэл чих дэлслээ. Энэ нь Хятад улсын иргэн Монгол улсад  визгүй зорчих асуудал байлаа.

Уг нь Монгол гэдэг айлын босгоор хэр барагтай хэл буруутан даваад байхааргүй өндөр байв. Нэг үгээр хэлбэл Соц нийгмийн үед Орос ах нараас бусад өөр хэл буруутны барааг өдрийн од шиг цөөхөн хардаг байсансан. Хаалттай байсан энэ нийгмийн талаар одоо бодоход сайхан ч байсан юм шиг. Ажилгүйдэл, ядуурал гэж үгүй. Бүгд жигдхэн амьдралтай. Бас гаднаас элдэв бусын хэл буруутнууд хэр барагтай хилийн дээс алхаад байхгүй. Геологийн гэх “муу нэртэй” хүмүүс хааяа нэг хөдөөгүүр явахаас бусдаар эх орны ариун хэвлийг эсгэж, онгичоод байх хүнгүй. Тэр цагт хүн, малгүй л амар тайван байж дээ. Ялангуяа Хятад шаахайн мөр ховор байсан үе.

Харин зах зээлд шилжсэн шилжилтийн он жилүүдэд Монгол улс түүхэн алхам хийсэн нь урд хөрштэй харилцах шинэ зам байв. Өөрөөр хэлбэл хил гаалиар чөлөөтэй зорчих болов. Үүний үр дүнд сүйхээтэй хөдөлсөн Монголчууд чамгүй ашиг олж хөлжсөн түүхтэй. Үүний дараахан Хятадууд хэмээх халуун ногоо, далайн ургамалын нигширсэн, өмхий үнэр нэвт шингэсэн нөхдүүд хил орчмын нутаг дэвсгэрт үзэгдэх болж улмаас хөл жийж хүрээгээ тэлсэн юм.

“Автоматжуулсан” ВИЗ

Манай улс урд хөрштэй харилцах болсон тэр цагаас эхлэн хилийн чанад дахь Хятадууд Монгол улсын газар нутгийг хөндлөн гулд нь хэрэн тэнэж, хэзээний доншуурч зангаараа байгалийн баялаг хайж эхэлсэн нь нууц биш. 1990-ээд оны сүүлийн жилүүдэд байгалийн баялаг, лицензний наймаа ид соёолж байсан цагт Монголд байнга оршин суух зөвшөөрөл авна гэдэг нэлээд ээдрээтэй асуудал байж. Харин энэ асуудлыг Хятадууд хамгийн хялбар аргаар шийджээ. Энэ нь нэг сар болмогц Эрээнээр хил давж нэг хоночихоод буцаж ороход автоматаар нэг сарын виз дарагдана гэсэн үг. Иймэрхүү байдлаар Монголд үүрлэх болсон Хятадууд хайгуулын лиценз авч хайгуул нэрээр Монголын баялагийг цөлмөн Хятад руу зөөдөг байсан баримт чамгүй олон ч авагдсан арга хэмжээ гэж үгүй. Монголын баялаг хэний ч хараа хяналтгүйгээр урд хөрш рүү урсчээ.

Улмаар алтны амтанд орсон Хятадууд Монгол нутагт эзэн суух далд санаагаа хэрэгжүүлж эхэлсэн нь өнөө цагт голын урсгал мэт олноороо орж ирэн Монгол орны өнцөг булан бүрт тархан төвхнөжээ. Үүгээр ч зогсохгүй барилгын компани болон уул уурхайн компаниуд хятад ажилчид авч байгаа нь цагаан хэрэмний чанадаас явуулж буй далд бодлогын нэгээхэн хэсэг.

Монгол улс Хятадтай харилцах болсон 20 жилд юу болов

Монгол улс Хятадтай хилийн боомтоор харилцах болсноор даруй 20 жил өнгөрчээ. Энэ хугацаанд Монгол улс юу хожив. Мэдээж хожоо бий. Харин алдаа нь хэр байв гэдэг асуудал хамгийн эмзэг сэдэв. Бас хөндөх сэдэв ч гэж болно. Хамгийн ихээр асуудал болоод байгаа хэдий ч ямар ч хяналтгүй асуудлын талаар өгүүлэхээсээ өмнө Оросуудтай хамтарсан 40 жилийн түүхээс цухас дурьдая. 1990 оноос өмнөх 40 жилд цөөнгүй Орос ах Монголд идээшин суурьшсан. Бас тэдний гараас чамлахааргүй их амжилт бүтээл гарсан хэдий ч тухайд үед Оросын эрлийз Монголд ховор байв. Харин одоо бол Оросын эрлийз харьцангуй нэмэгдэж байгаа ч ихэнх нь албан ёсны гэр бүл болсон хосуудын хүүхдүүд. Тэгвэл Хятадтай “найзалсан” 20 жилд Хятадын эрлийзүүд аль хэдий тоогоо алджээ. Албан ёсны гэр бүл нь хуруу дарам цөөхөн. Хотод ч тэр, хөдөө ч тэр Хятадын эрлийз гарын 10 хуруунаас аль хэдий даваад явчихсан гэх. Энэ нь мөн л цагаан хэрэмний цаадах бодлого биш гэж үү.

Цагаан хэрэмний цаадах бодлого бүрэн утгаараа хэрэгжих нь ээ

Түүнчлэн Монгол хүний удмын сан, генд нөлөөлөхүйц хоол хүнсний их урсгал Хятадаас орж ирж байгааг ч үүнийг зогсоох хяналт үндсэндээ байхгүй гэж болно. Үүнээс гадна харшил үүсгэгч хувцас, химийн бордоогоор бордсон хүнсний ногоо, меламинтай тоглоом, эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүн гээд болж бүтэхгүй болгоны “цуглуулга” Монголын хилээр хяналтгүй урсдаг.
Тун удахгүй Монгол улс руу Хятадууд визгүй зорчдог болж магадгүй. Эл санаагаа Хятадууд саяхан манай улсын төрийн түшээдийг айлчлах үеэр хэлсэн юм. Тэгэхээр Хятадад “элэгтэй” болсон түшээд маань тэдний эл саналыг найр тавин хүлээж авбал, цагаан хэрэмний цаадах бодлого бүрэн утгаараа хэрэгжиж тэдний хүссэнчлэн, дараах зураг шиг Монгол улсын нутаг дэвсгэр Хятадтай хил нэг болж магадгүй нь ээ.

Ж.Хулан


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих