Н.Энхбаярын давхар нүүдэл

145425732456ae34ac5be4812077748201602010244

МАН, МАХН эвсэж сонгуульд оролцох ноорог хэдийнэ бэлэн болж, МАН-ын Бага хурал, МАХН-ын Бага чуулган, Удирдах зөвлөл, Гүйцэтгзх товчооны хурлын шийдвэрийг л хүлээж байгаа тухай УИХ-ын гишүүн Ч Хүрэлбаатар, Ч.Улаан нар өчигдөр Төрийн ордонд хийсэн хурлын үеэрээ мэдэгдсэн. Ажлын хэсгийн дүгнэлтэд дурдсанаар МАН, МАХН-ынхан ирэх сонгуульд 51:25 гэсэн харьцаатайгаар эвсэж оролцохоор тохиролцоод байгаа юм.

Гэвч энэ тохироо МАХН-ын даргад чамлалттай санагдсан бололтой. Тэрбээр давхар нүүдэл хийж эхэлжээ. МАН-ын Бага хурал, АН-ын ҮЗХ-ны хурлын товыг зарласны дараа буюу өнгөрөгч амралтын өдөр Сөүлээс Улаанбаатарт газардсан МАХН-ын дарга Н.Энхбаяр эвсэж сонгуульд оролцох эсэхээ МАН-ынхан Бага хурлаараа дэнслэхтэй зэрэгцэн АН-ын дарга З.Энхболдтой уулзжээ. Зүгээр ч нэг товлоогүй энэхүү уулзалтаар МАХН-ын дарга Н.Энхбаяр ирэх сонгуульд МАН-тай хамтарч оролцохоос гадна АН-д хувилбар бий эсэх талаар ярилцсан байна.

Сонгууль дөхсөн энэ цаг үед нэг намтай эвсэж оролцохоор тохиролцсон атлаа нөгөөхтэй нь агаар нэг сэдвээр ярилцаж эхэлсэн нь мздээж улс төрийн ёс зүй талаасаа байж боломгүй үйлдэл. Гэхдээ Н.Энхбаярын хэмжээний улстөрчийн хувьд ийм улс төр хийх нь гайхаад байх зүйл бас биш юм. Өөрөө улс төрд орж ирж чадахгүй болохдоо Өршөөлийн хуулиар шантааж хийж УИХ-аар батлуулсан жишээ түүнд бий. Өөрсдөд нь ногдсон квот буюу Эрүүл мэнд, спортын сайдыг нэр дэвшүүлэх болоход өөрөө Шадар сайдад зүтгэж, Засгийн газраар барьцаа хийх замаар улс төрийн тайзан дээрх ээлжит тоглолтоо дэглэсэн нь Бүлгийн дэд дарга дарга З.Баянсэлэнгийн гарын үсэгтэй албан бичгээс хэдийнэ ил болсон. Өөрөөр хэлбэл, Н.Энхбаяр Монголын улстөрд энгийн нэгэн биш. Хаа хаана нь аргагүй байдалд оруулж, өөрт ашигтайгаар эргүүлэхийг эрмэлздэг нь түүний өнгөрсөн хугацаанд бий болгосон идеал. Яг л хоёр үзүүртэй зүү шиг.

Гэхдээ АН-ын хувьд Н.Энхбаяр, МАХН-ынханд тийм амар буулт хийх хэмжээний нам биш. Н.Энхбаярыг Шадар сайд болгох тухай яриа гарахад нэг танхимд ажиллахгүйгээ илэрхийлсэн Зам, тээврийн сайд М. Зоригтоос эхлүүлээд түүнд сөрөг товчлуур дарах хүн АН-д олон бий. Н.Энхбаяр хэмээх ганцхан хүний ашиг сонирхлоос үүдэж эрх барих хугацаандаа ард түмнээс сөрөг оноо цуглуулсан гашуун туршлага АН-д хангалттай бий болохоор тэр шүү дээ. Гагцхүү мөрийн хөтөлбөр, сонгуульд эвсэж оролцох хугацаа богиносож эхэлсэн энэ үед Н.ЭНхбаяр АН-ын даргатай сэм уулзаж давхар нүүдлээ хийв. Энэ бүхний ард ямар тохироо, барьцаа нуугдаж байгааг Н.Энхбаяр хэрхэхээс тодорхой болно.

С.СҮЛД /ҮНДЭСНИЙ ШУУДАН/


URL:

Нэр: ЮУ ҮНЭН .ТЭР ҮНЭН Огноо: 20 April 2016

ХОЁР ТУУЛАЙ ХӨӨСӨН ХҮН ХООСОН ХОЦРОНО ДОО. ХАРЖ Л БАЙЯ . ЭЛБЭГЭЭ ЯГ ЧӨЛӨӨЛЛӨӨЧ. 5 САРЫН 1 ХҮРТЭЛ ХООСОН ҮГ ЯРЬЖ МӨХӨӨЛДӨС ҮНХҮҮЛЖ БАЙГААД ЭВСЭХ ХУГАЦАА ХУУЛИАР БОЛИХ ҮЕД ЭРГЭЭД МУРИНА ТЭР ҮЕД МАН Ч ГҮЙ АН ГҮЙ Л ҮЛДЭНЭ ДЭЭ

Сэтгэгдэл бичих