Дорнодын Засаг даргад холбогдох шүүх хурал болно
Дорнод аймгийн Засаг дарга Ц.Жанлав, Дорнод аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд холбогдох иргэн Н.Баярын нэхэмжлэлтэй шүүх хурал одоо Захиргааны хэргийн шүүхэд эхлэх гэж байна.
Өнгөрөгч тавдугаар сард Дорнод аймгийн захиргааны шүүхэд болсон хуралдаанаар иргэн Н.Баярын шүүхэд гаргасан нэхэмжлэлийг үндэслэлтэй гэсэн шийдвэр гаргасан.
Уг шийдвэрийг Дорнод аймгийн Засаг дарга болон Дорнод аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөл эсэргүүцэж, давж заалдах шатны шүүхэд хандаад байгаа билээ.
URL: