Түрээсийн орон сууцны сугалаа энэ сарын 28-нд болно
Түрээсийн орон сууцны цахим сугалааг 2016 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдөр зохион байгуулахаар болжээ. Төрийн орон сууцны корпорациас “Төрийн түрээсийн орон сууцанд иргэдийг бүртгэх, сонгон шалгаруулах, түрээсийн орон сууцанд хамруулах ажлыг зохион байгуулах журам”-ын дагуу долоон ангилалаар иргэдийг 2016 оны 3 дугаар сарын 21-ны өдрөөс 4 дүгээр сарын 1 хүртэл хуваарийн дагуу бүртгэн материалыг хүлээн авсан билээ.
Бүртгэлд 2,400 гаруй иргэд хамрагдсан бөгөөд өнөөдрийн байдлаар бүртгэлд хамрагдсан иргэдийн материалыг нягтлан шалгах ажиллагаа хийгдэж байна.
URL: