Өндөр настнуудыг дээрэмддэг этгээдүүдийг илрүүлжээ

gemt-122635-1980700515

Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн 2 дугаар хэлтсийн эрүүгийн тасгийн  алба хаагчид өндөр настай эмэгтэйчүүдийг орон сууцны орц, лифтэнд хүч хэрэглэн, алт, монетон  ээмэг, барьж яваа гар цүнх зэргийг булааж,  дээрэмдэж байсан этгээдүүдийг энэ сарын 11-ний өдөр баривчилжээ.

Сэжигтэн Г нь урьд өмнө дээрмийн хэргээр ял шийтгэл эдэлж байсан БЗД-ийн 23 дугаар хороонд оршин суудаг бол, сэжигтэн Л хулгайн гэмт хэргээр ял эдэлж байсан Хөвсгөл аймгийн харьяат болохыг илрүүлэн шалгаж байна.

Тэд Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны иргэн П-гийн хоолойг боож амыг нь таглан сүүжин хэлбэрийн алтан ээмэг, гар цүнхтэй бэлэн мөнгө, бичиг баримт зэрэг эд зүйлийг дээрэмдэн авч явжээ. Одоогоор тэд булааж, дээрэмдсэн 12 үйлдэл  хүлээгээд байна гэж Улаанбаатар хотын цагдаагийн газраас мэдээллээ.


URL:

Сэтгэгдэл бичих