Долларын ханш 50 төгрөгөөр буурлаа

доллар1“Найман шарга” валют арилжааны төвд долларыг 1998 төгрөгөөр худалдан авч, 2001 төгрөгөөр борлуулж байна. Мөн манай гадаад худалдааны голлох валютын нэг юанийг 308.5-аар авч, 309.1 төгрөгөөр борлуулж байв. Ам.долларын ханш гуравдугаар сарын 30-нд 2050 төгрөг давж, түүхэн дээд түвшиндээ хүрээд байсан юм. Ингээд 17 хоногийн дотор “ногоон”-ы ханш 50 төгрөгөөр сулрав.

Засгийн газар олон улсын зах зээл, банк санхүүгийн байгууллагаас өнгөрсөн сард нийт 750 сая ам.долларын хөрөнгө татсан. Ийнхүү ам.долларын урсгал сайжирснаар валютын ханш унаж байна. Юанийн ханш гэхэд энэ сард есөн төгрөгөөр сулраад буй юм.

Өнгөрсөн пүрэв гаригт Монголбанк валютын дуудлага худалдаа зохион байгуулахад банкууд 25 сая ам.дол- лар, 3.7 сая юань худалдах санал гаргасан. Энэ нь зах зээлд ам.доллар элбэгшсэний илэрхийлэл” гэж шинжээчид дүгнэж байна.

Ж.ЧИМЭГ

 


URL:

Сэтгэгдэл бичих