Шилжилт хөдөлгөөнийг 30-нд зогсооно

3003

УИХ болон орон нутгийн ээлжит сонгууль ирэх зургаадугаар сарын 29-ны өдөр явагдана. Сонгуулийн хуульд санал авах өдрөөс 60 хоногийн өмнө шилжилт хөдөлгөөнийг зогсоох тухай заалт бий.

Энэ дагуу энэ сарын 30-ны өдрөөс эхлэн засаг захиргааны нэг нэгжээс өөр нэгжид шилжин суурьших хөдөлгөөнийг 60 хоногийн хугацаанд түр зогсооно.

Тиймээс энэ хугацаанаас өмнө шилжилт хөдөлгөөнөө хийлгэх шаардлагатайгаас гадна хаяж үрэгдүүлсэн болон гэмтээсэн иргэний цахим үнэмлэхээ эртнээс захиалж бичиг баримтын зөрчлөө арилгахыг иргэний бүртгэлийн байгууллагаас анхааруулж байна.

 

В.Бат


URL:

Сэтгэгдэл бичих