Залилан хийсэн иргэдийг хайж байна

3000
Улсын мөрдөн байцаах газраас бусдад онц их хэмжээний хохирол учруулсан сэжигтэн яллагдагч этгээдийг орон даяар эрэн сурвалжилж байна.

Тодруулбал, Монгол Улсын иргэн Ж.Туяа, Ц.Баянбилэг, Б.Түмэндэмбэрэл нар юм. Тэдний хоёр нь хууран мэхэлж, залилсан гэмт хэрэгт яллагдагчаар татагдаж таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байх хугацаандаа мөрдөн байцаалтаас оргон зугтаагаад ор сураггүй болжээ.

Харин Б.Түмэндэмбэрэлийг нь бусдыг залилан мэхлэх гэмт хэрэгт холбогдуулан шалгах шаардлагатай байтал оргон зайлжээ. Тиймээс дээрх иргэдийг үзэж харсан хүн байвал цагдаагийн доорх утсанд холбогдож мэдээлэл өгөхийг хүсч байна. Мэдээллийг чандлан нууцална.

 


URL:

Сэтгэгдэл бичих