Энэтхэг эхнэрүүд яагаад амиа хорлосоор байна?

7028e150af84701c2a7057faf0e6f446

Бүгд найрамдах Энэтхэг улсад жил бүр 20 мянга орчим эхнэр өөрийн амиа егүүтгэдэг талаар BBC мэдээлжээ. Тодруулбал, 1997 оноос хойшхи судалгаагаар жил тутам 20 мянган энэтхэг эхнэр амиа хорлож, 2009 онд энэхүү тоо дээд цэгтээ хүрч 25 мянга болжээ.

Эрүүл мэндийн сэтгүүл “The Lancet”-ийн судалгаагаар Энэтхэг эхнэрүүдийн амиа хорлолт бусад улс орнуудынхаас 2.5 дахин өндөр байгааг тогтоосон байна.  Уг асуудалд тус улсын сэтгэл зүйчид болон олон улсын сэтгэл зүйн байгууллагууд анхаарлаа хандуулж, яагаад амиа хорлох болсон талаар өргөн хүрээг хамарсан кампанит ажил өрнүүлсээр байгаа юм.

“Энэтхэгийн нийгэм ба амиа хорлолт” номын зохиогч ноён Маэйр хэлэхдээ “Эхнэрүүдийн амиа хорлолт нь Энэтхэгийн нийгэм. Жендерийн асуудалтай холбоотой. Эмэгтэйчүүдийн тэр дундаа 15-аас дээш настай эмэгтэйчүүд гэр бүл болохоороо нийгэмд болон гэр бүлдээ эзлэх байр суурь ихээхэн өөрчлөгддөг учраас үүндээ дасалгүй сэтгэлээр унаж, гутралд ордог. Харин Энэтхэгт сэтгзүйч болон зөвлөгөө өгөх байгууллагууд хангалтгүй байдаг нь амиа хорлолтод хүргэдэг байх” гэж дүгнэжээ.

Түүнчлэн “Олон эмэгтэйчүүд хайр сэтгэл биш гэр бүлийн албадлага дор гэрлэдэг. Тэд хүсэл мөрөөдөлтэй ч дэмжих хүн байхгүй, бүр эцэг эх нь ч дэмждэггүй. Тэд гэр бүл болоод гэнэтийн өөрчлөлт, хавханд ордог” хэмээн бичжээ.


URL:

Сэтгэгдэл бичих