Шүүгчид нөлөөлсөн тохиолдол дахин гарлаа

2099Өнгөрсөн сард Дорнод аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Р.Зоригтбаатарыг шүүгчид нөлөөлсөн хэмээн захиргааны арга хэмжээ авсан байсан.

 

Тэгвэл шүүгчид нөлөөлсөн тохиолдол дахин гарлаа. Өмнөговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Угтахбаярт хэргийн оролцогч Х.Ариунтуяа нөлөөлсөн хэмээн үзэж, торгуулийн арга хэмжээ авчээ.

 

Шүүхийн ерөнхий зөвлөл болон Өмнөговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхээс Х.Ариунтуяаг шүүгчийн хараат бус байдалд нөлөөлсөн гэж үзэж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 1 920 000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан байна.

 

В.Бат


URL:

Сэтгэгдэл бичих