УИХ-ын гишүүн Р.Гончигдорж бөө болсон уу

Өнгөрсөн хаврын чуулганаар УИХ-ын гишүүн Н.Батбаяр гишүүн “гэзэгт бариач” хоч зүүж байсан билээ. Тэгвэл энэ намрын чуулганаар Р.Гончигдорж гишүүн гэзгээ урт ургуулж, имижээ өөрчилсөн нь ихэд содон харагдах. Тэрээр шингэхэн халимаа ар тийш нь мөлчийтөл самнаад боожээ. Гэвч түүний ийнхүү имижээ өөрчилсөн нь хүмүүст тэгтлээ их таалагдахгүй байгаа бололтой. Гончигоо гишүүнийг ийнхүү гэзэг тавьсны учрыг хүмүүс өөр өөрийнхөөрөө тайлбарлаж буй юм. Дийлэнх нь түүнийг бөө болжээ хэмээн хардаж буй аж.

Д.Эрдэнэтуяа/www.now.mn/

URL:

Сэтгэгдэл бичих