Бие хамгаалагч Төрийн нарийн болж тодорсон нь

2087

Монголын төрийн хамгийн том албан тушаал бол яамдын Төрийн нарийн бичгийн дарга. Энэ албанд мэргэшсэн, мэргэжлийн хүн ажиллах ёстой гэсэн хуулийн заалт бий ч хэн нэгэн гишүүн, сайдын бие хамгаалагчийн хувьд Төрийн нарийн бичгийн даргаар томилогдох нь  ямар ч асуудалгүй гэдгийг Б.Батзаяа баталж өгсөн.

 

Х.Баттулгын гарын хүн гэгддэг, нэгэн цагт бие хамгаалагчаар нь ажиллаж байгаад Зам тээвэр, барилга хот байгуулалтын яамны сайд байхад нь “Монголын төмөр зам”-ын захирал болж, дараа нь А.Гансүхийн үед Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга болтлоо суга дэвшсэн азтай нэгэн бол Б.Батзаяа. Тэрбээр өнөөдөр төмөр замын төслийг хэрэгжүүлэхдээ бусадтай нийлж мөнгө угаасан байж болзошгүй гэх хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж байгаа билээ.

 

Салбарын талаар “А” ч үгүй, зөвхөн Х.Баттулгын бие хамгаалагч гэдгээрээ Зам тээврийн гэх Монголын гол яамны Төрийн нарийн бичгийн дарга болсон нь түүний аз гэлтэй ч нөгөө талаараа Төрийн нарийн бичгийн даргыг жирийн нэгэн бие хамгаалагч хийгээд явж байсан гэхээр манай төр ямархуу замарч байсны тод жишээ. Төрийн нэрээр хулгай хийгчид яаж даварч байсны ч том илрэл. Мэргэжлийн болон мэргэшсэн хүн томилогдох энэ албан тушаалыг бие хамгаалагчдаа бэлэглэнэ гэдэг  том “зориг”. Улстөрчид ийм томилгоо хийчихээд эх оронч, улсаа хөгжүүлнэ гэж дэмийрч байхад нам нь үнэмшжээ гэхэд ард түмэн итгэх итгэх үү.

 

Б.Бат


URL:

Нэр: Зочин Огноо: 18 April 2016

Үндсэн мэрэгжил нь биеийн тамирын багш гэж байгаа. ХА ХА. Баттулга ингэж л монголоор тоглож байна даа.

Сэтгэгдэл бичих