О.Дөлгөөн Жульеттагийн дүрд тоглохын тулд?

70283b1322c6057069f95751369813cd

“Мөрөөдлийн театр”-аасаа гарч Драмын театрын албан ёсны жүжигчин болсон О.Дөлгөөн орсон даруйдаа жүжигчин эмэгтэй бүрийн хүсэн мөрөөддөг Жульеттагийн дүрийг гуйж биш гуйдаж авсан. Анх 20 жилийн өмнө театрын тайзнаа МУГЖ И.Одончимэг 30 настайдаа тоглож байсан бол О.Дөлгөөн 24-настайдаа Жульеттад тоглоод буй.

Тэр бүр жүжигчидэд оногдоод байдаггүй энэ дүрийг үзэгчдийнхээ сэтгэлд хоногштол бүтээж найруулагчаасаа өндөр үнэлгээ авсан О.Дөлгөөн анх дүр бүтээхээр сонсоод ихэд балмагдсан гэдэг. Учир нь тэрээр анх “Ромео, Жульетта” жүжгийн үзэж жүжигчин болохоор шийдэж СУИС-д шалгалт өгч байжээ.

Гэтэл тус дүрд тоглохын тулд жүжигчин О.Дөлгөөн бүхий л зүйлээрээ таарч тохирч, тохироо нь бүрдсэн ч ганцхан зүйл асуудал үүсгэсэн нь “туулай шүд” нь. Өмнө нь туулай шүднээсээ огтхон ч ичдэггүй харин ч имижээ болгон хэмээн ярьж байсан О.Дөлгөөн Жульеттад тоглохын тулд туулай шүднээсээ хагацахад хүрч бас болоогүй нэлээд жингээ хасах шаардлага гарсан аж.

Ийнхүү хүсэж мөрөөдөл төдий байсан жүжгийн гол дүрд тоглохын тулд “туулай шүд”-ээ янзлуусан О.Дөлгөөнд шинэ шүд нь улам хөөрхөн харагдуулж байна. Түүний уран бүтээлд өндрөөс өндөр амжилт хүсье.

Эх сурвалж: www.grandnews.mn


URL:

Сэтгэгдэл бичих