Өнөөдрийн зурхай /2016.04.18/

zurhai2Өнөөдөр аргын тооллын 2016 оны дөрөвдүгээр сарын 18. Даваа гараг. Билгийн тооллын XVII  жарны “Муу нүүрт” хэмээгч Гал бич жилийн Хаврын адаг хар луу сарын Билгийн тооллын 12. Сумъяа гараг. Бага морь одтой, долоон улаан  мэнгэтэй цагаан морь өдөр. Өдрийн барилдлага: Үхэх. Шүтэн барилдлага: Хуран үйлдэхүй. Өдрийн наран 6 цаг 02 минутад мандан, 19 цаг 44 минутад жаргана.

Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, гарагийг тахих, тангараг тавихад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, улаа гаргах, хиншүү хярвас гаргах, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.


* * *Өрнийн зурхай * * *


Хонь (3/21-4/19)

Энэ ордны хосуудын харилцаанд асуудал гарна. Магадгүй энэ бүхэн таны завгүй байгаагаас болсон байж мэднэ. Хэт их ажиллаж, ядаргаанд орох нь хайр дурлалын асуудалд сөрөг нөлөө үзүүлнэ. Энэ талаар хостойгоо ярилцаж хайр дурлалын харилцаагаа сэргээх арга ол. Ганц бие хүмүүс анхныхаа болзоонд явах бөгөөд хэдийгээр тэр хүн танд маш их таалагдсан ч гэсэн түүний талаар маш сайн мэдэж авах хэрэгтэй. Бизнесийн хүрээнд санал болгосон бүх зүйлд итгэх гэсний хэрэггүй


Үхэр (4/20-5/20)

Танд таалагддаг зүйл бусад хүмүүст тохирдоггүй бөгөөд хүн бүр өөрсдийн гэсэн өвөрмөц онцлогтой байдаг гэдгийг сана. Хэрвээ ингэж чадвал та харилцаандаа тулгараад буй ямар ч асуудлыг маш амархан шийдвэрлэх болно. Ажил дээр тань ямар нэг эргэлзээтэй асуудал үүсвэл зүгээр л ганцаараа бай. Юу хийх, хийх ёсгүй талаар бодох нь таныг улам их эргэлзээтэй байдалд хүргэх болно. Цагийг аль болох хөгжилтэй өнгөрөөж тэвчээртэй хүлээ. Цаг хугацаа таны асуудалд хариулт өгөх болно.


Хамтатгах (5/21-6/21)

Таны сэтгэл хөдлөлөө удирдах чадвар өндөр байна. Богинохон хугацаанд ихийг амжуулах гэж мэрийх нь нэлээд эрсдэл дагуулах болно. Өөртөө бага зэрэг амралт өгч тайван бай. Сайхан хоол идэж эрч хүчээ сэлбэ. Хангалттай шим тэжээл авснаар та маш их эрч хүчтэй болох болно. Олон зүйл таны анхаарлыг татах бөгөөд бүх зүйлд ач холбогдол өгч харьцах хэрэгтэй. Өөрийн чөлөөт цагаа сайн дурын ажил хийж өнгөрөөхийг хүснэ.


 Мэлхий  (6/22-7/22)   

Хайртай хүнтэйгээ харьцахдаа өчүүхэн ч алдаа гаргаж болохгүй. Зочин хүлээн авах, ойр дотны найзуудтайгаа уулзах нь зөрчилдөөнд хүргэж болзошгүй байна. Оддын байрлал урьдын адил таагүй байна. Биеэ барих ба байдлыг дутуу дүгнэх нь эмэгтэйчүүдийг хамтрагчтайгаа хоосон хэрэлдэх, харилцан уур уцаараас өөр зүйл авчрахгүй. Хоосон ярианаас зайлсхий. Эрэгтэйчүүд өөрийн эмэгтэйд анхааралтай байх хэрэгтэй. Харилцаанд асуудал үүсэж болно.


Арслан (7/23-8/22)   

Энэ ордныхонд түүний амьдралын хэв маяг ба ажил таалагдахаа больж эхэлнэ. Юмсыг илүү гүн гүнзгий харах, ямар ч нөхцөл байдлаас өөртөө ашиг олох, ялах хүсэл эрмэлзэл энэ бүхэн энэ цаг үед таны амжилтын үндэс болно. Ихэнхи хүмүүс хувьд бүх анхаарлаа өөрийн хийх зүйлдээ төвлөрүүлэхийн тулд бусдаасаа тусгаарлагдмал байх нь таатай санагдана.


Охин (8/23-9/22)   

Өнөөдөр хувь заяаны гэнэтийн өөрчлөлтүүд гарч танаас өөрчлөгдөж байгаа явдалд дээд зэргийн идэвх хурд шаардана. Хайртай хосуудын харьцаанд бүрэн ойлголцол бий болно. Гэр бүлийн болон албаны харьцааг шийдвэрлэх боломжийг бүү алд. Хэт ядрах, мэдрэлийн ядаргаа тусах, нүд өвдөх нигууртай байна. Энэ өдөр биеийн хүчний ачаалал үүрэх, урт хугацаагаар зугаалахад таатай байна.


Жинлүүр (9/23-10/22)   

Өнөөдөр мэргэжлийн салбарынхан хийж буй зүйлдээ хянамгай байхыг одод сануулж байна. Амьдралын эрч хүч аажмаар буурч байна. Таны аливаа үйлдлүүд өөрийн тань эсрэг эргэж магадгүй. Хувийн амьдралд бэрхшээлүүд үүсэх магадлалтай. Биеэ барьсан бүрэг зан дотнын хүн, хамаатнуудаа хайрлах, хайраа зориулахад тань саад болно. Энэ өдөр амин чухал шийдвэр гаргахаас татгалз. Эс тэгвээс хайрттайгаа харьцаагаа бүрмөсөн муутгаж болзошгүйг анхаар.


Хилэнц (10/23-11/21)   

Зөрчилдөөнт нөхцөл байдлаас бүү ай. Гэр бүлийн зөрчилдөөнд хүч хэрэглэж хэрэггүй. Энэ өдөр сүүн бүтээгдэхүүн, тэр дундаа уушгины өвчтэй хүмүүст хэрэгтэй. Таагүй мэдээ авах, эсвэл таагүй нөхцөлд орж магадгүй ч та нэлээд их хөдөлмөрлөж, өөрийн мэдэхгүй ажлыг гүйцэтгэхэд хүргэнэ.


Нум (11/22-12/21)

Энэ өдрийн үйл явдлууд ямар нэгэн байдлаар санхүүтэй холбоотой байна. Хэн нэгэн нь өв залгамжлах тухай мэдээ авна. Нөгөө нэг нь мөнгөө ашигтай хөрөнгө оруулах хувилбар хайна. Ганцаараа үлдэж болохгүй найз нөхөд, ойр дотнын хэн нэгэнтэй сэтгэлээ онгойтол ярих эсвэл хэн нэгнийд зочилж оройг хөгжилтэй өнгөрөөгөөрэй. Сайхан сэтгэлтэй хэн нэгэнтэй харилцсанаар тайвшрал авна. Санхүүгийн асуудалд эрсдэл бүү гарга. Банк, даатгалын компанитай хамтран ажиллахгүй байхыг зөвлөж байна.


Матар (12/22-1/19)   

Олон нийтийн үйл ажиллагаанд тохиромжгүй өдөр. Түншүүдтэйгээ харилцан ойлголцохгүй бизнес бүтэлгүйтнэ. Олон нийтийн өмнө үг хэлж, уран илтгэгчийн авьяас чадвараа харуулах гэсэн хүмүүс ч бүтэлгүйтнэ. Бүү гутар. Энэ бол түр зуурын явдал юм. Буулт хийсэн шийдвэрт хүрэхийг хичээ. Хэрэв таны шийдэмгий зан мөн өөрийн арга барилаар ажилд хандах хандлага тань хувийн амьдрал болон ажилд амжилт авчирна. Өдрийн хагаст эрүүл мэнддээ урьдчилан сэргийлэх арга хэмжээ ав мөн эрүүл мэнддээ анхаарал тавина.


Хумх (1/20-2/18)   

Энэ өдрийн эхэнд албанд дэвших бизнес зөрөлдөөн их гарна. Материаллаг баазад саад учруулна. Өнөөдөр таны ажил хэргийн идэвх удаан хүлээсэн үр дүнг авчирна. Мэргэжлийн ажил хэрэгт амжилт гарч, амьдралын баяр баясгалан, өөдрөг үзэл бодол төрнө. Урлагийн хүрээнд ажиллагсдад амжилттай цаг үе ирж байна. Алдаа гаргасан ч өөртөө итгэ. Хоёр дахин илүү хүч, ухаан зарж ажилдаа эзэн бай. Хэрхэвч бууж өгч болохгүй. Амжилтад хүрнэ.


Загас (2/19-3/20)

Өглөөнөөс эхлэн сэтгэл санаа туйлын тавгүй байна. Мартамхай зангаасаа болж олон таагүй асуудалд орооцолдоно. Өнөөдөр эмэгтэй хүмүүс шинэ сонирхолтой хүнтэй танилцана. Энэ ажил хэргийн холбооноос хайр сэтгэлийн холбоо болон ургаж магадгүй. Таны сексийн байдал, хувийн татах шинж чанар ба амьдралын эрчим хүчний нөөц өндөрт байна. Ямар ч үйлдэл нь амжилттай болж таатай хариу авна. Иймээс сэтгэл санаа хэвийн болмогц ямар нэг таатай зүйл хий. Дуртай хөгжмийнхөө аянд дасгал хий, шүршүүрт ор, өглөөний цайнд ямар нэг маш амттай зүйл ид.


URL:

Сэтгэгдэл бичих