Нийслэлийн тусгай сургуулиуд урлагаар өрсөлдлөө

Баянзүрх дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн  55 дугаар тусгай  сургуулийн хамт олон 40 жилийн ойг угтан нийслэлийн тусгай сургуулиудын дунд “Урлагийн наадамд”-ыг 2016 оын 4 дүгээр сарын 22-ны өдөр Жанжин Сүхбаатарын нэрэмжит   БЗД-ийн  соёлын төвд амжилттай зохион байгууллаа. Тусгай сургуулиуд нь оюуны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг сургаж хөгжүүлж , хүмүүжүүлэх, нийгэмшүүлэх болон амьдрал хөдөлмөрт бэлтгэх сургалт хүмүүжлийн үйл ажиллагааг явуулдаг ба тэдэнд тусгай хэрэгцээт боловсролын үйлчилгээг чанартай хүртээмжтэй хүргэж байна.

13036585_849849408459522_107099856_o-600x400

     Багш нар ажлын ачаалалтай ажилладаг  ччөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх талд анхаарчнэг өдрийг “Урлагийн наадам”-д зориулан авьяас ур чадвар, хүч хөдөлмөрөө дайчлан өрсөлдлөө. Баянзүрх дүүргийн 55 дугаар сургуулийн нэрэмжит нийслэлийн тусгай сургуулиудын багш, ажилчдын “ Урлагийн наадам ”-ын  Ерөнхий шүүгч Хөгжмийн зохиолч, хормейстр Д. Алтантуул, Цэргийн дуу бүжгийн чуулгын ардын хөгжмийн багш МУСТА- Г. Батнасан, ,  Цэргийн дуу бүжгийн чуулгын гоцлол бүжиглэгч Ч. Уянга нар ажиллаа. “Урлагийн наадамд”- д Баянзүрх дүүргийн 55 дугаар дунд сургууль, Баянгол дүүргийн 70 дугаар сургууль, Сүхбаатар дүүргийн 29 дүгээр сургууль, Сүхбаатар дүүргийн 25 дугаар сургууль,Сүхбаатар дүүргийн 116 дугаар сургууль, Хан-Уул дүүргийн 63 дугаар сургуулиуд оролцсноос нийт дүнгээр  Баянзүрх дүүргийн 55 дугаар дунд сургууль нэгдүгээр байр, Баянгол дүүргийн 70 дугаар сургууль хоёрдугаар байр, Сүхбаатар дүүргийн 29 дүгээр сургууль гутдугаар байр тус тус  эзлэв. Нийслэлийн тусгай сургуулиудын “ Урлагын наадам ” авьяас ур чадвараараа өрсөлдөн , сонирхолтой болж амжилтай зохион байгуулж өндөрлөө.

12991944_849849371792859_767456939_o 12999622_849849401792856_600271323_o 12999675_849849418459521_1777842386_o 13010234_849849415126188_1644415061_o

13036585_849849408459522_107099856_o


URL:

Сэтгэгдэл бичих