Америкийн бизнесийн хамгийн нөлөө бүхий эмэгтэйчүүд

“Kraft Foods” компанийн ерөнхийлөгч Айрин Розенфельд “Fortune” сэтгүүлийн хувилбараар Америкийн бизнесийн ертөнцийн хамгийн нөлөө бүхий эмэгтэйгээр шалгарчээ.

Тэрбээр өнгөрсөн оны чансаанд хоёрдугаарт бичигдэж байв. Жагсаалтын хоёрдугаарт, “Pepsi Co” компанийн захирал Индра Нуйи оржээ. Тэрбээр уг жагсаалтыг сүүлийн 5 жилийн турш тэргүүлсэн байна.

Индра бүсгүй хамгийн нөлөө бүхий эмэгтэйчүүдийн тоонд багтаад зогсохгүй хамгийн их орлоготой 10 эмэгтэйн жагсаалтад багтжээ. Гуравдугаарт, олон улсын газар тариалангийн үйлдвэрлэлийн “Archer Daniels Midland” нэгтгэлийн /корпораци/ тэргүүн Патрисия Уортц орсон байна. Тэрбээр өнгөрсөн жилийн жагсаалтад гуравдугаарт бичигдэж байжээ.

“DuPont” гэдэг химийн компанийн тэргүүн Эллен Куллман дөрөвдүгээрт орсон байна. Жагсаалтын эхний аравт өндөр технологийн компаниудын шилдэг менежерүүд болох “IBM” компанийн ажилтан Жинни Рометти, “Xerox”-ийн Урсула Барнс, саяхан “Hewlett-Packard” компанийн захирлаар томилогдсон Мег Уитман нар оржээ.


URL:

Сэтгэгдэл бичих