С.Баяр өөрөөс нь шинэ юм гарахгүй тул улс төрд дахин орохгүй гэв

527-1460689930ku_g._038Ерөнхий сайд асан С.Баярыг УИХ-ын 2016 оны сонгуульд МАН-ын Ерөнхий менежрээр ажиллана, дараа жил болох Ерөнхийлөгчийн сонгуульд оролцоно гэх мэт яриа улс төрийн хүрээнд яригдах болсон. Харин С.Баяр үүнийг үгүйсгэн, дараах тайлбарыг хийжээ.
С.Баяр: Сонгууль ойртсон болоод ч тэр үү олон хүмүүс намайг улс төрд эргэн орох гэж дурсамжаа бичиж байна гэx юм. Харин надад зарчим байдаг, зарчмаа барихаас гадна эргээд улс төрд орох хүсэл надад алга. Хүсэл зоригоос гадна хүч тэнхээ хэрэгтэй.
Тэр нь ч алга. Улс төр гэдэг бол дурлаад байхаар амттай, амар хялбар ажил огт биш. Хагалгаа хийлгэсэн, хүчтэй эмээр тордуулсан учраас миний бие бүтэн биш. Дээд оргил гэдэг бол ямар эмнэлгийн тасаг биш, тэнд эрүүл хүн хүрэх ёстой. Баахан баалуулсан, гүтгүүлсэн учраас миний нэр бүтэн биш. Долоон байр, долоон сарын нэгэн, таван хүний амь, таван төгөлдөржилт гээд олон сэдвээр намайг элдэвлэдэг. Тэр болгоныг тайлбарлаж учирлаад л, цээжээ дэлдээд л, хамаг байдгаа тоочоод, гүйгээд байх хүсэл алга.
Цаг хугацаа гэж нэг юм бий. Хэзээ ч юм цаг хугацаа бүхнийг шүүнэ, таслан шийдвэрлэнэ.Наадмын хөлийн тоос цаг хугацааны эрхэнд буугаад алсын бараа тод харагддагтай адил бодит үнэнг цаг хугацаа харуулна, хэн нь юу хийсэн гээл. Надаас одоо шинэ юм гарахгүй. Зөв гэнэ үү, буруу гэнэ үү би хийдгээ хийсэн. Монголд хамгийн чухал нь боловсролын салбар, энэ салбарыг сайжруулахын тулд мөнгө хэрэгтэй, харин мөнгийг уул уурхайгаас олохоос өөр арга байгаагүй тул Оюу Толгойг хөдөлгөсөн юм. Улаан буудайгаа хүнээс гуйхгүйн тулд атрын аяныг өрнүүлсэн. Ард иргэдийн мэдээллийг тодорхой болгож хүн амаа тоолохын тулд бид чадахаараа ажилласан.
Одоо шинэ үе гарч ирэх ёстой. Гэхдээ “Түр зуурын шоу” хөөцөлдсөн, яагаа ч үгүй байтлаа пээдийгээд ирсэн шинэ үе биш . Шинэ мэдлэг боловсролтой, шинэ ёс суртахуунтай, шинэ эрч хүчтэй шинэ үе. Бие нь ч, нэр нь ч бүтэн тийм л шинэ үе. Цаг нь хэдийнэ болсон.

 


URL:

Tags:

Нэр: ззочин Огноо: 15 April 2016

Улс орныг будаа болгосон архичин Баярыг хэн улс төрд орооч гээд хүсээд байгаа юм вэ. Идэж ууж хулгайлсан мөнгөө буцаагаад монголдоо тушаачих тэгвэл ирээдүйд орох шорондоо орохгүй байх нөхцөлийг өөртөө бүрдүүлж байна л гээд бодочих.

Нэр: өмөнө говь аймаг 54 Огноо: 16 April 2016

О толгойн гэрээг маш муу хийсэн 3 н хүн байдаг энэ бол баяар зоригт баяарцогт энэ 3 ийг ял өгөх хэрэгтэыхххэрэгтэй байна

Нэр: өмөнө говь аймаг 54 Огноо: 16 April 2016

О толгойн гэрээг маш муу хийсэн з н хүн байдаг энэ бол с баяар зоригт баяарцогт тэгэхээр энэ з н хүнииг хахариуцлага тооц дал хии

Нэр: зочин Огноо: 17 April 2016

ТЗ асуудлыг зогсоож чадсаны үр дүнд ОХУ Хятадад нүүрс нийлүүлэгч 2 дахь \австралийн дараа\ улс болсон нь факт Энд хэн яаж оролцсоны бид мэдэхгүй Гэхдээ ерөнхий продюсер нь С . Баяр байх хамгийн магадлалтай Яагаад гэвэл : 1. ХААН РЕСУРС -н лизенцийг иэр ОХУ -д өгсөн 2. АНУ мянганы сорилтийн сангаас буцалттгүйгээр санхүүжүүлэхэл бэлэн байсан 2 дахь ТЗ -г\ъ Алтанбулаг-замын үүд\ тэр ОХУ бодлогоор хойшлуулаад дараа нь зогсоож чадсан Жич: ОХУ -н ТЗ ачаа эргэлтийн хурд 11км\цаг Магадгүй Орост алуулсан ЕСайдуудын жагсаалтанд орохгүй нь тулд энийг хийсэн байж болох юм Эндээс дүгнэлт ОХУ \даан ялангуяа атомын бөмбөг барисан сармагчинтай адил бодлого той өнөө үед\ -н бодлого Хятадын бодлогоос аюултай Хятад бол прагматик бодлоготой \ э.засгийн ашиг гм \ ОХУ их гүрний дээрэнгүй бодлоготой Гүрж,Украйна .Крым гм Тиймээс 3 дахь хүчний эрх ашигийг Монголд байнга байлгах нь чухал Бидний нэг нэгнээ

Нэр: zochin Огноо: 17 April 2016

Bayar shudraga hun demjij bidag shuu

Сэтгэгдэл бичих