Хүүхдүүд улс төрийн “золиос” болох учиргүй

12

Хүүхдийн эндэгдэл хэрээс хэтэрлээ. Өдөр бүр шахуу л энэ тухай хэвлэл мэдээллээр гардаг ч эрхэм төрийн түшээд ам нээхгүй юм. Эрүүл мэндийн салбар угаас онцгой. Нэг сар бүү хэл нэг минутыг алдаж болохгүй гэдгийг энэ их өвчлөл, эндэгдэл, гансрал, хагацал харуулаад байна.

Олууллаа болно гэсэн уриатайгаар Ерөнхийлөгч хэдхэн жилийн өмнөөс л ярьж байгаа ч хүн болох гээд ирсэн бяцхан үрсээ “бодлогогүй” байгаагаасаа алдаж байна. Монголчууд олуулаа биш цөөрч, үүндээ шаналан цөхөрч байна. Тэд тохойн чинээ биедээ ямар их шаналал мэдэрч байгаа бол. Амь тасартлаа маш их шаналал, өвдөлтийг мэдэрч байгаа.

6md8p7ahmoqk4592lq92pq165k

Гэхдээ тэднийг уйлуулахгүй “өвчин намдаах, унтуулах” хийгээд аясаар нь харахаас өөр арга байдаггүй гэнэ. Өнгөрөгч сард 383 хүүхэд эндсэн бол энэ сар эхлээд талдаа орж байхад хүүхдийн эндэгдэл арай хэтэрч байна. Урд шөнө л гурван үр маань бурхандаа очлоо.

Хагацал үзээгүй хүн “омголон” байдаг гэдэг. Энэ сайд дарга нарын нэгнийнх нь хүүхэд эсвэл хүүхдийнх нь хүүхэд Улаанбурханаар бурханд очвол нээрээ сайдгүй байгааг анзаарах байх. Одоо хоёрхон сар сайдаар яадаг юм нэрийн хор гэж зүтгэж байгаа бол эндүүрэл. Нэг сард 300-400 хүүхэд эндэж байгаа юм чинь ахиад арга хэмжээ авахгүй хоёр сар болоход 1200 хүүхэд “эндэх” гээд байна. Ингээд өнгөрөгч сартай нийлээд 1200-1500 хүүхэд “байхгүй” болно.

download (2)

Ирээдүйн томоохон нэг бүрэн дунд сургууль, ирээдүйн нэг үеийн боловсон хүчнүүд, ирээдүйн эрдэмтэн мэргэд ийм харамсалтайгаар улс төрийн “золиос” болох гээд зэхэж байна. Даргагүй компанитай адил сайдгүй яамныхан юуг яаж хийх, одоо яахаа мэдэхгүй байгаа бол НҮБ-ийн хүн ам зүйн төв, хүүхдийн эрхийн байгууллагууд, олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах газруудруу хандмаар байна. Хүүхдийн эрхийн байгууллага, хүүхдийн төлөө газар юу ч дуугарахгүй юм. Тэд л уг нь Монголд хэцүүдлээ хүүхэд улс төрийн “золиос” болох ёсгүй гэгчлэн захиа занаа бичиж хандмаар юм.

Ганцхан сайдыг томилчихож чадахгүй болтлоо “хүнгүйдсэн” төр юмуу. Хэн ч томилогдсон яахав. Улс төрөө хойш нь хаяад, нэр дэвших гэж байгаа хэн нь ч яахав сурталчилгаагаа болгоод ч хамаагүй энэ яаманд очоод хүүхдүүдийг минь АВРААЧ. Төрийн энэ их “нүгэлтэнгүүдийн” ард хүүхдүүд маань “эндээд” дуусах нь. Эх нь тээх гэж 10 сар эмнээс эмний хооронд “бөмбөгдөөд”, утаан дундуур “туучаад”, нэг юм амаржлаа гэхэд бяцхан үрсээс минь шалтгаалахгүй нийгмийн өвчнөөр хүүхдүүдээ алдмааргүй байна.

kor

Улс төрчдийн “арчаагүй” байдлаас болж Монголын залгамж болсон үрсийн зүрх “зогсож”, улс төрийн “золиос” болж байгаа нь эмгэнэл. Дахин хэлье, улс төрчид аварч чадахгүй байгаа юм чинь олон улсад хандая. Хүүхдээ л аврая Монголчуудаа.

Б.Саран

Ugluu-logo202


URL:

Сэтгэгдэл бичих