Төрийн тэргүүн Ц.Элбэгдорж Төрийн сайд асан Х.Баттулгыг зөв таньжээ

146067776857102c8846c3bЕрөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Х.Баттулгын талаарх байр суурь түүнийг “жинхэнэ ардчилагч” гэдгийг улам бүр нотолсоор байна. Төрийн тэргүүний тухайд эх оронч уу, эх оронч бус уу гэдэг асуудлыг ярих нь илүүц гэдэг нь тодорхой. Ямартай ч тэрбээр ардчиллыг батжуулах, авлигатай тэмцэх ажилд нь “анд нөхдийн асуудал” огт хамаагүй гэдгийг нотлох болоод удаж байна. Тэрбээр энэ оны гуравдугаар сарын 24-нд “зөвхөн Х.Баттулгын талаар” жиргээчдийн асуултад хариулсныг телевизээр дамжуулсан.

Мөн үүний өмнө 2014 оны зургадугаар сарын 26-нд “Зуун чухал сэдэв” нэвтрүүлгийн тухайд онцлон УИХ-ын гишүүн Х.Баттулгыг хүлээн авч уулзахдаа “Нэвтрүүлэг бүхэн үнэн байдаггүйг та бүхэн мэднэ”, “Хэн нэгний цусыг шинжлээд суудаг байж болохгүй” гэхчлэн ноцтой асуудлыг хөндсөн.

Х.Баттулга гишүүн Монголд байтугай дэлхийд байхгүй “Нүүрсчдийн нам” гэдэг үгийг олонтаа дурддаг. Хууль тогтоох байгууллагад ажиллаж буй хүний хувьд энэ гишүүн Улсын Дээд Шүүхэд “Нүүрсчдийн нам” гэж бүртгүүлсэн байдаг эсэхийг огт тоолгүй ийн ярьж буй нь АТГ-ыг ГЭТГ /Ганцхан Энхбаяртай тэмцэх газар/ гэж хээвнэг ярьж суусан экс Ерөнхийлөгчтэй тун төстэй харагддаг юм.

Тэдэнд санаанаасаа улс төрийн намын нэр зохиох, төрийн байгууллагын товчлол нэрийг өөрчилж хэвшил болгох оролдлого хийж өөрсдийгөө өрөвдүүлэх эрх үгүй.

Гэтэл яагаад тэдний ойр тойрны хүмүүс Интерполоор эрэн сурвалжлагдаад байгаа хэрэг вэ. Олон улсын эрүүгийн цагдаагийн газар жижиг хэргээр, эсвэл аль нэг орны улс төрийн зорилгыг биелүүлж хайх ажиллагаа эхлүүлдэггүй л болов уу.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж харин экс Ерөнхийлөгч Н.Энхбаярыг бодвол “хүн таньдаг” байж мэдэх юм. Тэр Х.Баттулга найзыгаа зэмлэж эхэлсэн тэр цагаас иргэд Төрийн тэргүүндээ илүү итгэдэг болсон байж ч мэднэ. Улс төрийн хүрээнд “тэрний хүн, энэний хүн” гэх яриа байдаг ч Төрийн тэргүүн нь хэн нэгнийх байж болох уу даа.

Үүний дараахнаас Ерөнхийлөгч маань Х.Баттулга гишүүний “эсрэг тал” гэх үү дээ, MCS-ийнхний тал ч болж, айхавтар өртэй MMC, Энержи ресурсынх нь хувь нийлүүлэгчдийн тоонд чихэгдэн орж явчихав аа. Энэ талаар өнөөх чухал нэвтрүүлгүүдээр нь удаа дараа гарсан болохоор нуршаад яах вэ.

Гэтэл УИХ-ын гишүүн Х.Баттулга 2016 оны гуравдугаар сарын 30-нд “Жудагт Монгол” цуглаанд оролцож дахин сонгож болохгүй улстөрчдийн нэр дурдав. Үндсэн хуулиар олгосон эрхээр бол ингэж зааж болдоггүй байх аа. МоАХ-ны ерөнхийлөгч, ардчилагч, эх оронч, эрхэм гишүүн маань үүнийг мөн л умартав. Тэр өөрийнхөө нэгэнтээ амлаж байснаар “Нэгэнт улайрчээ”. Шүүх, прокурор, цагдаагийн байгууллагыг элдвээр гүтгэж байна. Фракцийнхаа сайдуудаар дэнчин тавьж Ерөнхий сайдыг огцруулах асуудал тавилаа. Энэ төр Х.Баттулгын тоглоом уу. “МоАХ фракцийн” гэх сайд нарын ажил өнөөдөр ямар байгаа, хэзээ ажлаа өгөхийг фракцийн “эзэн” мэддэг байж болох уу. Ийм тогтолцоотой төр байгуулсан юм уу.

Тус фракцийн сайд болоогүй “харьяатууд” нь хэн нь ч хоосон хоцроогүй. УИХ-ын даргын эргэн тойрон дахь зөвлөхүүд, эсвэл УИХ-ын байнгын хорооны дарга, хувийн бизнесийн хувьд ч чамгүй амжилттай. Ядаж л эмийн компани барилгын компанитай болж өргөжсөн байх жишээний. Барилгын газар нь хүртэл төв талбайгаас 5-хан км зайд мөртлөө метр квадрат нь 1 250 000 төгрөгөөр борлуулах  Моносын ажилтнуудад зориулсан 96 айлын орон сууц барьж байгаагаа бахархан ярьсан байдаг. Мөн барилгын компаниас гадна Монос дээд сургуультай болж байгаа, гээд бодохоор өнөөх төмөр зам гацаасандаа баярлаад байсан эмэгтэй гишүүн Зам тээвэр, Барилга, Эрүүл мэнд, бүр Боловсролын сайд ч хийж болохоор универсаль чадвартай төдийгүй нэг ёсондоо МоАХ эмэгтэй Женкотой болоод байгаа гэхэд хилсдэхгүй.

Харамсалтай нь өнгөрсөн оны эхээр ШӨХТГ-аас Барилга, хот байгуулалтын яамтай хамтран “Барилгын салбарыг дэмжих, улмаар орон сууцны үнийг тогтворжуулах” дэд хөтөлбөрийн хүрээнд хэрэгжсэн үнэ тогтворжуулах гэрээний биелэлтийг шалгажээ. Энэ хөтөлбөрийн хүрээнд 131 тэрбум 622 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг олгосон байгаа юм. Шалгалтаар илэрсэн зөрчлийн дунд “Монос Констракшн” багтсан байдаг. ШӨХТГ тэр үед хөнгөлөлттэй зээлийн мөнгийг зориулалтын бусаар зарцуулсан тул хариуцлага тооцох,  банкны зах зээлийн хүүгээр тооцон төлүүлэх, тендерт оролцох эрхийг хасах арга хэмжээг авах ёстой гэж үзэж буйгаа хэвлэлээр мэдэгдэж байсан ч төдөлгүй таг чиг болсон. Магадгүй энэ компанийг шалгавал төмөр замтай холбоотой хэлмэгдүүлэлт, “Х.Баттулгын хүн” учраас хувийн компанид нь халдлаа гээд бөөн дуулиан үүсгэх байх л даа.

Гэхдээ л цаг хугацаа, үйл явдал Төрийн тэргүүн тухайн үеийн сайд Х.Баттулгыг зөв таньжээ. Зөв цагтаа зэмлэж байж гэдгийг харуулаад байх шиг санагдана.

С.Март


URL:

Нэр: Anonymous Огноо: 15 April 2016

elbegdorjiig medehgui Hun bgaa umuu?shudarga baiya gene,bayrtsogtiig shalga.tegvel itgeye

Сэтгэгдэл бичих