“Юнивишн”, “Скаймедиа” ХХК-иуд хууль зөрчсөөр байх уу

10
ШӨХТГ-аас “Юнивишн” групп ХХК, “Скайтел” ХХК-д албан шаардлага хүргүүллээ. Уг албан шаардлагад тус компаниуд Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль, Өрсөлдөөний тухай хуулийг зөрчсөн гэж үзсэн тухай мэдүүлсэн юм.
Тус албан шаардлагад:Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль, Өрсөлдөөний тухай хуулийг зөрчсөн үйлдлүүдээ 2016 оны 4 дүгээр сарын 15-ны дотор дараах байдлаар засаж сайжруулан, албан бичгээр хариу мэдэгдэхийг албан ёсоор шаардаж байна.Үүнд:

  • Хувийн телевизүүдийн сувгийн дараалалд орох хүсэлтийг тэдэнд ил тод нээлттэй, өрсөлдөөнд харшлахгүйгээр зохион байгуулах.
  • Киноны санг баяжуулах, төрөл, жанрыг нэмэгдүүлэх, олон киног бага төлбөртэйгээр үзүүлэх боломжийг бүрдүүлэх.
  • МҮОНТелевиз зэрэг кабелгүй дамжуулдаг телевизийг ямар ч тохиолдолд заавал нэвтрүүлж байх.
  • Дата хязгааргүй, спортын суваг үнэгүй гэсэн гэрээний заалтаа цуцлахгүй байх, эсвэл гэрээг өөрчилж, цуцалснаас хэрэглэгчид учирсан хохирлыг хэрхэн барагдуулах асуудлыг тодорхой заах, эрэлттэй сувгуудыг төлбөртэй болгохдоо үнийг үндэслэлтэй тогтоож, задаргаа тайлбарыг нь хэрэглэгч ойлгохоор бэлтгэн хэрэглэгч хялбар, энгийн аргаар олж мэдэх нөхцлийг бүрдүүлэх.
  • Хэрэглэгчтэй байгуулах гэрээг хэрэглэгчийн асуудал эрхэлдэг төрийн бус байгууллагатай, шаардлагатай бол холбогдох төрийн байгууллагатай заавал хэлэлцэж, тэднийг зөвшөөрсөн тохиолдолд нийтэд мэдээлэн мөрдүүлдэг шударга зарчмыг хэрэгжүүлэх. Гэрээг хэлэлцэх гэж байгаагаа мэдээллийн хэрэгслүүдээр нийтэд зарласан байх.
  • Албан шаардлагад хавсаргасан хэрэглэгчийн гомдлуудад тодорхой хариу ирүүлэх.
Зөрчлийг заасан хугацаанд арилгаагүй, дахин давтан гаргасан тохиолдолд Өрсөлдөөний тухай хуулийн 27.1.3, 27.1.8 дах заалтын дагуу захиргааны хариуцлага ногдуулахыг үүгээр мэдэгдье гэжээ.
11

URL:

Нэр: НИЙСЛИЙН АРДЧИЛСАН НАМ Огноо: 15 April 2016

ЗӨВ ШҮҮ

Сэтгэгдэл бичих