Танилц 2018 оны ХҮН намын дарга Элбэгдорж
АН-ын лидерүүдийн зодоонд Алтанхуяг, Баттулга, З.Энхболд нар нэг баг, Ерөнхийлөгч Элбэгдорж, Сайханбилэг “нүүрсчдийн” нам нөгөө талаас алалдаж эхлэв. Дайнд ялагдвал орогнох, шархаа нөхөж эргэн дайралт хийх нөөц “газар” буюу онгоцоор бол нөөц буудал хэрэгтэй юм. Дайнд оролцогч талуудын нөөц буудлын талаар товч дурдая.
Баттулгын ар тал бол Жүдогийн Холбооныхон, бөхчүүд, МоАХ гэх зэрэг нэрлэвэл олон тал, сонирхолууд дэмжиж байгаа нь тодорхой. Алтанхуягт өөрийн гэсэн фракц дэмжигчид, Увс нам бий. Харин З.Энхболдод Шонхор фракц байна. Эдний талынханы хэнд нь энэ тулалдаанд ялагдсан ч АН-аасаа холдохгүйгээр улс төрийн карьераа дуусгачих нөөц бий.
Харин зодооны нөгөө талд ямар “нөөц” байгаа талаарх таавар улс төр сонирхогчдын дунд мөрий тавих хэмжээнд хүртэлээ маргаан дагуулж байна. Энэ маргааныг хагалахад зориулж нэгэн сонирхолтой гаргалгааг толилуулая.
ХҮН намын зодоон хэнд хэрэгтэй байсан бэ?
Хэдэн залуусын жижигхэн сандал ширээний дайн маргаан байгааггүй юм. Босоо Ганбаатар Ерөнхийлөгч болно гэж зарлахдаа л хамгийн том алдаагаа хийчихсэн хэрэг. Түүний мэдэгдэл дээр нэмэх нь эрч хүчтэй эрдэмтэй залуучууд бол яах аргагүй “асаалттай танк” шиг харагдсан. Улс төрийн том тоглоом тоглодог бүлэглэлүүд ХҮН намд шургуулсан өөрийн хүмүүсээрээ дамжуулан уламжлалт аргаараа түүний тачаадан бадарсан хүсэл дээр нь сонирхолтой бас амттай санал танилцуулсан нь түүний эрхийг хязгаарлаж, дүрмийн дагуу тоглохыг санал болгож байсан Доржханд тэргүүтнийг авч хаях богинын хараанд яв цав нийцсэн байна. Бүгд Ганбаатар, Одонгуа нарыг намын Генсекийн эргэлтийг хийсэн гол хүн гэж бодож байсан нь эндүүрэл байв.
Босоо Ганбаа ч эндүүрсэнийгээ ойлгосон юм. Ард түмний хүү, цогтой тэмцэгч, улс төрийн рейтинг нь таазандаа тулсан түүнийг Дээд Шүүх бүртгэсэнгүй! Тэгэхээр Босоо Ганбаатар маань төлөвлөгөөн доторх төлөвлөгөө байсан болж таарав. Хэрвээ тэр Найдалаад бууж өгвөл 2 дахиа ялагдсан болчих гээд байсан тул аргагүй Ганболдтой тохироо хийж өөр дээр нь ирэх галыг авч чадах хүн гэж өөрий дагалдагчиддаа ойлгуулж ятгах замаар Ганболдыг дүрмийн бус Намын Төв Хороогоороо зөвшөөрүүлж чадлаа. Чадах ч юу байхав голдуу өөрсдийнх цуглуулсан халаасных нь хүмүүс юм хойно.
Харин Элбэгдорж ХҮН намыг “Босоо” Ганбаагаас салгаж өөрийн чиглэлд татах боломж нь бүрдсэн тул АН доторх дотоодын дайндаа зориг шулуудан орсон нь тодорхой. Хэрвээ энэ таамаг үнэн бол ХҮН намын даргаар Ганболдыг Дээд Шүүхээр баталгаажуулаад цааш явна. Энэ тохиолдолд Элбэгдоржийн нөөц онгоцны буудал тодорхой болж 2017 онд албан тушаалаасаа буусан ч манлайлах улс төрийн намтай болоод авлаа гэсэн үг.
ХҮН намын асуудал одоо АН-ын зодоонд ямар үүрэг оролцоотой байсныг та бүхэн гадарлаж эхэлж байгаа байх. ХҮН намын даргаар Ганбаатарыг унагааж орхичихоод оронд нь өөрийн тохирооны хүн болох Ганболдыг Дээд Шүүхээр баталгаажуулж авах юм. Энэ нь алсын зорилготой бөгөөд Ерөнхийлөгч Элбэгдоржийг АН-ын дайнд ялагдана гэж Судлаач Ганаа хүртэл хэлээд байгаа. Энэ тохиолдол Монголын төрийн No1 хүнээр ажилласан түүнд өндөрөө буух зөөлөн газардах улс төрийн нөөц хэрэгтэй юм. Энэ ч зорилгоор Алтан Дорнодын Ганболдтой тэрээр 2 ч удаа өрөөндөө уулзаад амжсан.
Сэмээрхэн үүрээ бэлдэж байсан түүний төлөвлөгөөг Босоо Ганбаатарын талынхан гадарлаж дахин төлөвлөгөөн доторх төлөвлөгөө болохгүйн тулд намаа сонгуульд оруулахгүй байхаар хөдөлж эхэлж байна. Энэ нь олон талын ач холбогдолтой юм. ХҮН намын гишүүд өөрийн дэмжигчидээ намыг сонгуульд оруулаагүй буруутанг Одонгуа, Ганболд нарт тохон хорсолоо тайлах, нэр хүнд имижээ цэвэрлэж авах. Яг үнэндээ түүнд нам тийм ч их хэрэггүй л дээ бие даагаад л гараад ирчихнэ. Гол нь буруу сонголт хийж төлөвөгөөнд багтсан хор шараа л тийнхүү тайлахаар зэхэж байгаа хэрэг.
Ганбаатар эхнээсээ л буруу хөлнөөсөө БОССОН юм. Хуйвалдааныг нугачин дараад Доржхандтайгаа нэгдээд хамтраад сонгуульд орсон бол намын дотоод асуудлыг чадварлаг шийдэж чадсан гол хүн имижийг авч рейтинг нь суга өсөх байлаа. Одоо түнийг Ерөнхийлөгчид санаархвал жижигхэн намаа талцуулаад зайлсан хүн яаж улс орон хагалж бутаргахгүй авч яах вэ дээ гэхэд л амаа таглуулна.
Өөрөөсөө илүү рейтингтэй ардын хүү, цогтой тэмцэгч Ганбаатарыг дарсан нэг, ХҮН намын залуусыг задлан хүчийг нь доройтуулж өөрийн төлөөний хүнээрээ дамжуулан халааслаж буй хоёр, АН-ын дотоод зодоонд ялагдахад хоргодох “нөөц буудал” гурав; Элбэгдорж ийнхүү нэг сумаар 3 туулай буудсан түүх ердөө энэ.
ХҮН намын залуучууд одоо намаа алуулахыг хараад суух уу, авраад суух уу гэдэгээ үзэх л үлдэж, намын даргын асуудал Дээд Шүүхээр ирэх Баасан гарагт хэлэлцэгдэнэ.
Эх сурвалж: Намбус.мн Т.Тамир
URL: