Бурхан болоочдын нэр ашиглаж 40 тэрбум төгрөг завшсан халамжийн ажилтнуудыг шалгаж дуусч байна
Хүний санаанд оромгүй гэмт хэрэг гэж бас байх юм. Бурханы оронд одсон иргэдийн нэрийг барьж залилан хийж, улсад онц их хэмжээний хохирол учруулсан нийгмийн даатгал, халамжийн ажилтнуудад холбогдох 30 гаруй хавтаст хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж дуусч байна.Тодруулбал, нас барсан хүний нэрийг ашиглан, тэтгэврийн мөнгийг нь завшдаг байсан гэх томоохон сүлжээг өнгөрсөн онд илэрүүлсэн.
Гэмт этгээдүүд энэхүү бусармаг үйлдлээ хоёр жилийн өмнөөс эхлэн хийж байсан гэдгийг эх сурвалж хэлж байгаа юм. Тэд нас барсан иргэдийн тэтгэврийн мөнгийг хууль бусаар хувьдаа завшдаг байсан гэсэн үг. Баянгол дүүргийн Нийгмийн даатгал, халамжийн ажилтнуудтай үгсэн хуйвалдаж дээрх хэргийг хийдэг байсан бөгөөд одоогийн байдлаар 40 гаруй тэрбум төгрөг завшиж, хувааж идсэн нь мөрдөн байцаалтаар тогтоогдсон байгаа юм.
Өөрөөр хэлбэл,том сүлжээ бий болчихсон, үүнд нь УИХ-ын гишүүн ч холбогдсон байгаа гэдэг. Хохирсон нэгэн хохирогчийн ярьснаар “Манай нөхөр хоёр жилийн өмнө өөд болсон. 400 мянган төгрөгийн тэтгэвэр авдаг байсан. Гэтэл таван сарын хугацаанд 350 гаруй мянган төгрөг авсан нь тогтоогдсон юм билээ. Нийтдээ хоёр сая гаруй төгрөг авсан нь нотлох баримтаар тогтоогдсон” гэж ярьжээ.Нийт 10 мянга гаруй иргэнийг амьд мэтээр хуурч, хуурамч бичиг баримт бүрдүүлэн, батлан даагчийн нэрийг сольж, мөнгийг нь завшдаг байжээ. Мөн талийгаачийг нас барахаасаа өмнө тэтгэвэрийн зээлтэй байсан болгож, эргүүлэн төлөх нэрийдлээр улсаас оны их хэмжээний мөнгө завшиж байсан аж . Дээрх 40 гаруй тэрбум төгрөгийг завшсан нь илэрсэн төдийгүй, энэ хэрэгт зарим банкны ажилтнууд ч холбоотой гэх мэдээлэл байна.
Одоогоор энэ хэрэгт Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148.4-өөр зүйлчлэн эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан бөгөөд шалгалтын ажиллагаа дуусч байгаа. Бүлэглэн үйлдсэн гэдгээрээ сэжигтэн нарт оноох эрүүгийн хариуцлага өндөр байгаа гэв. Ийнхүү хүний санаанд багтамгүй хэргийг төрийн алба хаагчид үйлдсэн байна. Мөнгө идэж ууж завших гэсэн санаатай алба хаагчид төрд шургалж үүрэлсэн нь дэндүү эмгэнэлтэй.
Яаж нас барсан хүний нэрийг ашиглаж мөнгө завшаад тэр мөнгөөрөө идэж уух, эдэлж хэрэглэх юм авч чаддаг байна аа тэд нар. Арай ч дээ арилсан дотортой, айж эмээхийг мэддэггүй ширэн нүүртэй, сэтгэлгүй хүмүүс юм даа.
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
монгол улсын иргэн байх эрхгүй бас үхэх ялтай
бурхан болооч нар руу нь явуул.