Шатахууны үнэ буурвал өргөн хэрэглээний бараа 10 хувь хямдарна

shat3

 

ШӨХТГ-аас гаргасан судалгааны дагуу Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа шатахуун түгээх компаниуд бензиний үнийг 50-100 төгрөгөөр бууруулах боломжтойг олж тогтоожээ.

Монгол улсад шатахуун импортолж оруулж ирж байгаа аж ахуй нэгжүүд “Монголын Нефть, Хийн Үндэсний Ассоциаци”, “Газрын тосны бүтээгдэхүүн импортлогчдын мэргэжлийн холбоо” гэсэн хоёр том холбоо болон хуваагддаг аж.

ШӨХТГ энэ хоёр холбооны удирдлагуудтай уулзахад шатахууны үнэ буурах бололцоотой гэдгийг өөрсдөө хэлсэн байна. Үүний дагуу Улаанбаатар хотын орчим үйл ажиллагаа явуулж байгаа 12 шатахуун түгээх компаниудаас дөрвөн аж ахуй нэгж шатахууны үнийг 50-120 төгрөгөөр буулгаад байгаа аж.

Ихэнх шатахуун түгээх компаниуд АИ-92 түлшийг 1580 төгрөгөөр зарж байхад “Монсуль ХХК” 1500 төгрөгөөр, “Петрожамп ХХК” 1530 төгрөгөөр, “Тэс Петролиум ХХК” 1550 төгрөгөөр,  “Шижир Ойл ХХК” 1520 төгрөгөөр зарж байгаа юм байна.

Энэ нь төр, хувийн хэвшил хамтран ажиллаж, ард түмэнд хямд үнээр бүтээгдэхүүн, үйлчилгээ үзүүлж болдог гэдгийг том нотолгоо юм.  Харин одоо “Петровис”, “Шунхлай”, “Магнай Трейд”, “Сод Монгол” зэрэг томоохон ААН-үүдийн шатахууны үнийг бууруулах шаардлага гарч байна.

Хэрвээ томоохон ААН-үүд үнээ буулгавал өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ 10 хувиар буурах боломжтой аж. Дээрх байгууллагууд үнээ буулгаагүй шалтгааныг хэрхэн тайлбарласан талаар ШӨХТГ-ын дарга Д.Мөнхтөрөөс асуухад “Манайд үйл ажиллагаа явуулж байгаа шатахуун түгээх компаниудад шалгалт хийхэд шатахууны чанар стандартын ялгаа огт байгаагүй.

Тиймээс үнээ буулгах бүрэн боломжтой. Томоохон аж ахуй нэгжүүдээс үнээ буулгаагүй талаар тодруулахад нийгэмд чиглэсэн үйл ажиллагаагаа бууруулж, цомхотгол хийж магадгүй. Гэхдээ үнээ буулгах талаар судлаад үзье гэсэн хариу өгсөн” гэж хариулав.

http://news.zindaa.mn/1tau


URL:

Сэтгэгдэл бичих