Поп Сараа тайзаа орхиод “сүлжээний бизнес” эрхлэхээр шийдэв

Зууны манлай дуучин, поп хатагтай Сараа маань дөч гараад ирэхээр ухаан суудаг юм байна хэмээн ярих боллоо. Тэрээр нэгэн ярилцлагадаа өнгөрсөн бүхнээ эргэцүүлэн бодож амьдралыг их өөрөөр хардаг болсноо ярьжээ. Өмнө нь их харанхуй бүдүүлэг амьдарч байснаа Бат-Отгон доктортой танилцаад ойлгон ухаарч түүний номуудыг уншиж улмаар бясалгал хийх болсон гэнэ. Олон жил ганцаараа явсан тэрээр хүүхдүүдээ эцэггүй өсгөхийн зовлонг одоо мэдэрч байгаа бөгөөд заримдаа хүүхдүүдэд маань “одын” хүүхэд байх их хэцүү байдаг юм шиг байгаа юм хэмээжээ. Тэрээр орон нутгаар тоглолт хийхээр тойрч яваагаа сүүлийн удаагийнх гэж бодоод байгаа бололтой. Нэгэнт нас ахиснаа хүлээн зөвшөөрсөн поп хатагтай маань дараагийнхаа орлогын эх үүсвэрийг эхлүүлж байгаа юм байна. Энэ нь цаг наранд баригддаггүй сүлжээний бизнес бөгөөд энэ шинэ ажилдаа их л сонирхолтой, чамгүй хичээж бараа бүтээгдэхүүнээ тайлбарлан таниулж, найз нөхөддөө “шахаж” их л завгүй байгаа ажээ. Залуугийн л эр хүнээс амархан уйддаг байсан тэрээр одоо л амьдрал ойлгож ухаан суусан ч ”уйдамхай” зан нь хэвээрээ байгаагаа ч нуусангүй. Одоогийн найз залуутайгаа хэр удахаа ч мэдэхгүй гэж хээвнэг ярьж суугаа дуучин Сараа нас намба тогтож, ажил төрлөө өөрчилж байгаа шигээ найз залуугаа нэг л өглөө өөрчилчихсөн байхад ер нь хэн ч гайхахгүй биз ээ.


URL:

Сэтгэгдэл бичих