Австралийн татварынхан оффшорын дуулианд орооцолджээ
МОСКВА. /TASS/. Австрали улсын Татварын ерөнхий газрын дарга Крис Жордан өнөөдөр болох татварын албадын удирдах албан тушаалтнуудын уулзалтын үеэр “Панамын файл”-тай холбоотой асуудлаар олон улсын хэмжээнд хамтарсан мөрдөн шалгалт явуулж, хүчин чармайлтаа нэгтгэхийг уриалах гэж байна.
Австралийн хэвлэлүүдэд гарсан мэдээллийг үзвэл, тус улсын харьяат 800 гаруй хүн, тэдний дотор Үндэсний татварын албанд өндөр албан тушаал хашиж байсан хэд хэдэн хүн Панамын “Моссак Фонсека” компаниар зуучлуулан өөрсдийн мөнгийг гадаад дахь оффшор дансанд байршуулж байжээ.
Дашрамд дурдахад, Франц болон Германы эрх баригчид нутаг дэвсгэрт нь бүртгэлтэй компаниудын талаарх мэдээллийг нуун дарагдуулсан эсвэл тэдгээрийн тухай дутуу дулимаг мэдээлэл өгсөн улс орнуудын талаарх “хар жагсаалт” гаргахыг уриалсан билээ.
Хоёр орны Сангийн сайд нар уулзах үеэрээ “хар жагсаалт гаргах болон эдгээр орнуудын эсрэг хориг тавих нь татвараас зайлсхийхийн тулд оффшор бүсийг ашигладаг зохисгүй үйлдлийг таслан зогсооход тус дөхөм болно” гэж үзжээ.
Д.Жаргал
МОНЦАМЭ
URL: