Авлигачид АТГ-ыг авахаар тохиров

ac4c5f05ca73afbbc06f049cf84402b3Дугаар хорооны иргэн Авлигатай тэмцэх газраас айх битгий хэл хаана байдгийг ч мэдэхгүй. Зарим улстөрийн хүчин, эрхмүүд тус газрын нэрийг ч хэлэхээс эмээн гурван үсэгтэй байгууллага гэдэг юм байна.

Авлигатай тэмцэх газар бий болсон цагаас эхлэн цадигаа алдсан эрх мэдэлтнүүд төрөөс хулгай хийх нь багассан. Зарим нь тийшээгээ чирэгдээд явчихсан билээ. Тийм учраас тус газрын нэр хүндийг унагахын тулд хуучин цагийн “Дотоод яам”, “Их хэлмэгдүүлэлт” хэмээн нэрийдэх болсон юм.

“Нүүрсний” хэргээр хүргэн Г.Дэнзэн, зөвлөх Л.Гансүх “Цэвэр агаар” сангийн хэргээр Н.Хүрэлсүх, охин нар нь асуугдаад эхлэнгүүт Н.Алтанхуяг Авлигатай тэмцэх газартай тэмцээд эхэлсэн байдаг. Тэрээр Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийг өөрчилнө гэж нэлээдгүй үзсэн билээ. Өдгөө Женко Баттулга, УИХ-ын дарга З.Энхболд, Н.Энхбаяр, Н.Алтанхуяг тэргүүтэй нөхдүүд АТГ-ыг өөрийн мэдэлд авахын тулд хууль санаачилж эхэлсэн байх юм.

Тойрон хүрээлэгч нарыг нь шалгаад эхлэнгүүт АТГ-ыг татан буулгах, эрх мэдлийг нь хумих, өөрийн мэдэлд авах ажиллагааг санаачилдаг байдал ил тод болов. Авлигачид өөрийгөө шалгуулахаас үхтлээ айж АТГ-аар улс төрийн зэвсэг болгон ашиглахаар шийдсэн нь тодорхой болжээ. АТГ-ын байнгын “үйлчлүүлэгч” нар нууцаар хуралдан Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос салгах нууц тохироо нь ил болоод хэвлэлээр цацагдлаа.

Эх сурвалж: www.TODAY.mn

 


URL: http://www.fact.mn/267129.html

Нэр: иргэнзочин Огноо: 13 April 2016

бүгд чирэгдээд ганцхан баярцогт л үлдлээ

Сэтгэгдэл бичих